Түншлэл үүсгэх

Хэвлэх
PDF

Бидний хамтрагч, спонсор болж манай багт элсэнэ үү: 

  • Групп компани
  • Байгууллага сан
  • Хувь хүн

Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сантай хамтран ажилласнаар та болон танай байгууллага дэлхий даяар тархан суугаа эмэгтэйчүүдийн биеийн болон оюуны хөгжилд хувь нэмрээ оруулах өргөн боломжтой болох юм. Бидний зорилго "эмэгтэйчүүдийн чадварыг хөгжүүлэн спорт, урлаг, боловсролын салбарт амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх'' явдал юм.

Биеийн тамир ба эрүүл мэнд, хоол хүнс ба амин дэм, боловсрол, соёл урлаг, чадварлаг эмэгтэй гэсэн таван чиглэлээр явуулдаг бидний үйл ажиллагаа нь хувь хүн, байгууллага сан, компани аж үйлдвэрүүдийн тусламжтайгаар бий болсон билээ.

Хэрэв та болон танай байгууллага:

  • Гэр бүл болон нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг чухалчилдаг
  • Шудрага ёсны төлөө зогсож, ялгаварлал болон шудрага бус үйлтэй тэмцдэг
  • Эмэгтэйчүүдийн эрүүл чийрэг, гоо сайхан, өөртөө итгэлтэй байдлыг эрхэмлэдэг
  • Спорт, урлаг, боловсролын салбар дахь эмэгтэйчүүдийг дэмждэг бол

 

Бид таныг манай багт урьж байна!
Бидэнтэй холбогдох: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино