2014-2016

Хэвлэх
PDF

Төлөөлөн Удирдах Зөвлөл 2014-2016

 
Буриадын Мөнгөнчимэг

Боловсрол:
1986-1990: ОХУ-ын Москва хотын Gnesinii нэрэмжит Хөгжмийн Дунд Сургууль
1978-1986: Хөгжим Бүжгийн Дунд Сургууль

1998 онд " Балет Чикаго" гэдэг Их сургуульд ажиллахаар анх Америкт ирсэн бөгөөд 2006 онд бие даасан тоглолт, 2002 онд Хадбаатар, Энхтөр нартай хамтарсан тоглолт, 2007 онд Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэл аялан тоглолт, 2010 оны 12 сард Вашингтон ДС хотноо З.Хангал агсны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолтонд тус тус амжилттай оролцсон.
Америкийн Цагаачлалын Байгууллага жил бүр Цагаач иргэдээс өндөр амжилт гаргасан, нээлт хийсэн, Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал олгодог бөгөөд Мөнгөнчимэг 2004 онд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж, Чикаго хотоос шалгарсан 4 хүний нэгт нь багтсан. Тэрээр Шагнал гардуулах арга хэмжээнд хөтлөгчийн хүсэлтээр "Шопены 7-р вальс"-ийг хүрэлцэн ирсэн хүмүүст тоглож үзүүлсэн.

Ажлын туршлага:
2001- одоо хүртэл: Joffrey Ballet компанид төгөлдөр хуурч
1998-2009: АНУ-ын Чикаго хотын Балетийн сургууль
1992-1993: Болгарын Софи хотын Дуурь бүжгийн театрын балетийн төгөлдөр хуурч
1990-1998: Дуурь бүжгийн академик театрт балетийн төгөлдөр хуурч
1998 онд Балет Чикаго" гэдэг Их сургуульд ажиллахаар анх Америкт ирсэн бөгөөд 2006 онд бие даасан тоглолт, 2002 онд Хадбаатар, Энхтөр нартай хамтарсан тоглолт, 2007 онд Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэл аялан тоглолт, 2010 оны 12 сард Вашингтон ДС хотноо З.Хангал агсны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолтонд тус тус амжилттай оролцсон.
Америкийн Цагаачлалын Байгууллага жил бүр Цагаач иргэдээс өндөр амжилт гаргасан, нээлт хийсэн, Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал олгодог бөгөөд Мөнгөнчимэг 2004 онд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж, Чикаго хотоос шалгарсан 4 хүний нэгт нь багтсан. Тэрээр Шагнал гардуулах арга хэмжээнд хөтлөгчийн хүсэлтээр "Шопены 7-р вальс"-ийг хүрэлцэн ирсэн хүмүүст тоглож үзүүлсэн.


Пүрэвийн Солонго

Боловсрол:
2008: Certificate of Successful Completion of Standard Proficiency in Soft Tissue Laser
2008: Шүдний гоо сайхны эмчилгээний мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр-2, University of MN
2007: Шүдний гоо сайхны эмчилгээний мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр-1, University of MN
2005: Invisalgin гэрчилгээ олгох сургалт, Minneapolis, MN
2002: Пенсилванийн их сургуулийн шүдний эмчилгээний сургууль
1990: Монгол Улсын Анагаах ухааны их сургууль, эрүү нүүрний тэнхимийг их эмч мэргэжлээр

Ажлын туршлага:
2004 оноос одоог хүртэл: Миннесотагийн их сургуулийн дэргэдэх Boynton шүдний эмнэлэгт хагас цагийн эмч, St.Louis Park, Minnesota-д хувиараа шүдний эмнэлэг эрхэлдэг.
2002: Миннесотагийн их сургуулийн дэргэдэх Boynton шүдний эмнэлэгт дадлагажигч эмч хөтөлбөр

Сайн дурын ажил:
Миннесотагийн Рочестрт Good Samaritan шүдний эмнэлэгт сайн дурын эмч
Доминикан улсад Шүдний эмч нарын багийн гишүүн
"Хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэе" 2-18 насны хүүхдүүдэд үнэгүй шүдний эмчилгээ үзүүлэх аяныг зохион байгуулагч

Гишүүнчлэл:
Америкийн Эмэгтэй шүдний эмч нарын нийгэмлэг
Америкийн Гоо сайхны шүдний эмч нарын нийгэмлэг


Чимэдрэгзэнгийн Болортуяа

Боловсрол:
2001: АНУ-ын Бриджпортийн их сургууль, Бизнэсийн Удирдлагийн Магистр
1996: МУИС-ийн Философийн Магистр
1994: МУИС-ийн Философийн Баклавр
1989: 10 жилийг алтан мeдалтай төгссөн.

Ажлын туршлага:
2005-Одоо: Mикрософт корпорацид Удирдагч Програм Мeнeжэр, АНУ-д
2004-2005: Bsquare корпорацид Програм Хангамжийн Лицэнцийн Шинжээч, АНУ-д
2003-2004: Puget Sound Energy корпорацид Энeргийн Эрсдэл Хяналтийн Шинжээч, АНУ-д
2001-2002: Jewish Federation of Greater Seattle-д Санхүү, Хүний Нөөцийн Ажилтан, АНУ-д
1996-1998: Улс Төрийн Боловсролийн Акадeмид Лeктор, Монголд
1994-1996: Шинжлэх Ухааны Акадeмийн Философийн хүрээлэнд Эрдэм Шинжилгээний Ажилтан, Монголд
1994 -1997: Цэргийн Их Сургууль, Орхон Их Сургуульд Философи, Логик, Улс Төрийн Шинжлэх Ухааны багш, Монголд

Сайн дурын ажил:
2006-Одоо: Вашингтон мужийн Sound Essence Project төрийн бус байгуулагад Захирал. Тус байгуллага нь Монголд хэрэржүүлдэг программуудтай.
2010-Одоо: Вашингтон мужийн Blue Sky төрийн бус байгуулагад сайн дурийн ажилтан ба гол хандив цуглуулагч. Тус байгуллага нь Монгол дахь олон оюутан сурагчдад тэтгэлэг олгосоор ирсэн.
2010-Одоо: АНУ-ын Executive Development Institute төрийн бус мэргэжлийн байгуулагад Програмийн Удирдагч
2008-2009: Вашингтон мужийн Kids Without Borders төрийн бус байгуулагад сайн дурийн ажилтан

Бусад:
2009: АНУ-ын Вашингтон мужийн Вашингтон Их Сургууль, Прожэкт Мeнeжэрийн 1 жилийн сургалт
2008: Executive Development Institute, Leadership Program, 1 жилийн сургалт
1996-1997: Улаанбаатар сонины Философийн Цаг нүүрийн байнгын нийтлэлч


Цүлтэмийн Уранчимэг

Боловсрол:
2009: Докторын зэрэг, Калифорнийн Их Сургууль, Бэркелей
1995: Мастерийн зэрэг, Соёл Урлагийн Их Сургууль
1994: Баклаврын зэрэг, Соёл Урлагийн Их Сургууль

Ажлын туршлага:
2013 – одоо: АНУ-ын Конгресийн Номын Санд судлаач
2012 – одоо: Монгол Улсын Их Сургуулийн зочин дэд профессор
2010 – одоо: Бэркелей дэхь Калифорнийн Их Сургуулийн багш профессор
1995-2002: Соёл Урлагийн Их Сургуульд багш
1999-2002: Монголын Урчуудын Эвлэлийн Хороонд куратор, гадаад харилцаа

Зохион байгуулсан үзэсгэлэнгүүд:
2012: Шанхайн 9 дүгээр Их Урлагийн Үзэсгэлэн, Улаанбаатар павиллион
2011: Монголын 22 Зураачдын Үзэсгэлэн, Хан Урлагын Галлерей, Хонг Конг
2009: Зүүн Ази Судлалын Институт, Бэркелей дэхь Калифорнийн Их Сургууль
2007-2008: Хаан Банк Галлерей
2005: Вөүрт Райдэр Галлерей, Бэркелей дэхь Калифорнийн Их Сургууль
2001: Эмэгтэй Зураачдын Үзэсгэлэн, Фрауэн Музей, Бонн, Герман
2000: И&Жи Франкел Галлерей, Нью-Йорк Хот
1999: Эмэгтэй Уран Бүтээлчдийн Үзэсгэлэн, Улаанбаатар
1997: Касуми Төв, Цүкүба, Япон

Хэвлүүлсэн материалууд:

Сэтгүүл, Нийтлэл
“Өндөр Гэгээн Занабазарын урлаг ба Дундад зууны хожуу үеийн Монголд Буддын шашинт улс байгуулсан нь” Монгол хэлээр. Акта Монголика, Монгол Судлалын Институт, Монгол Улсын Их Сургууль, 2012 оны 12 сар

“Соёлмаагийн Урлаг: Буддын Ёс Заншлын төлөөх Хүсэл Тэмүүлэл” Япон хэлээр. Arena, 14дэхь боть, 2012, Кёото, Япон

Номны бүлэг, хэсэгт
“Өндөр Гэгээн Занабазарын урлаг ба Дундад зууны хожуу үеийн Монголд Буддын шашинт улс байгуулсан нь” Дэвид Грэйн хэвлэл., Тантра Ёс Заншлын Хувсал Хөдөлгөөн: он цагийн дэвшил болон соёлын өөрчлөлт (удахгүй хэвлэгдэх: Оксфордын Их Сургуулийн Хэвлэл Мэдээлэл, 2014)

“Социализмийн үеийн тулаан болон Орчин цагийн тэмцэл" Моррис Россабийн хэвлэл., Монголын Урлагийн Түүх (удахгүй хэвлэгдэх: Вашингтоны Их Сургуулийн Хэвлэл Мэдээлэл, 2014)

“Монголын Буддын Соёл Урлаг” Моррис Россабийн хэвлэл., Монголын Урлагийн Түүх (удахгүй хэвлэгдэх: Вашингтоны Их Сургуулийн Хэвлэл Мэдээлэл, 2014)

“Майтрэягийн Хүч чадал болон Эрх мэдэл Монголд” Вэсна Валласийн хэвлэл, Буддын шашин Монголд (удахгүй хэвлэгдэх: Оксфордын Их Сургуулийн Хэвлэл Мэдээлэл, 2013)

“Уран Баримал ба Сийлбэр, Металл болон Модон Урлаг” мөн “Орчин Цагийн Урлаг Дизайн, ба Дизайны бүтэц” Харухико Фүжитагийн хэвлэл, Ази Дизайны Нэвтэрхий Толь, хоёрдугаар бүлэг, “Монгол” хэсэг (удахгүй хэвлэгдэх: Бэрг Хэвлэл, Лондон, 2015)

Ном
Монголын Урчуудын Эвлэл -2000 (Улаанбаатар: Урлаг Дизайн Хэвлэл, 2001) хамтран зохиогч, Орчин цаг болон Урлаг (Улаанбаатар, 2000)

Үзэсгэлэнгийн Каталог, Эссэ
▪ “Занабазар: Урлаг, шашин, ба Монголын Нэгдэл” Жакки Мэнзиэсийн хэвлэл, Занабазар: Монголын Анхны Амьд Будда ( Шинэ Умард Вуэлсийн Урлагийн Галлерей , Сидней, Австрали, 2013)
▪ “Монголын Эмэгтэй Зураачид” Райжи Куродагийн хэвлэл, Азийн Эмэгтэй Зураачид (Фүкүока Азийн Урлагийн Музей, Фүкүока, Япон: 2012)
▪ “Орчин цагийн Монголын Урлагын Шинэчлэл ба Ёс Заншил” Анну Вилэниусийн хэвлэл, Бэйр Хаус: Пори- Роттердам -Улаанбаатар (Поригийн Урлагийн Музей, Финланд, 2011)
▪“Өндөр Гэгээн Занабазарын урлаг ба Дундад зууны хожуу үеийн Монголд Буддын шашинт улс байгуулсан нь”, Занабазарын урлаг ба түүний номлол (Улсын Угсаатны Музей, Варшав, Польш, 2010)
▪ “Орчин цагийн Монгол Урлагийн Товч Танилцуулга” (Керавагийн Урлагийн Музей, Финланд, 2008)
▪ “Монгол Урлаг” Монголын Урлаг: Гарал үүсэл ба өнөө үе (Фүкүока Азийн Урлагийн Музей, Фүкүока, Япон: 2002)
▪ “Орчин цагийн Монгол Урлаг” Нүүдэлчдийн Тууль (Урлагийн Моран Музей, Өмнөд Солонгос, 2002)


Маамын Ичинхорлоо

Боловсрол:
2009: АНУ-ын Омаха хотод "Хүнсний аюулгүй байдал” сургалт
2007: ШУТИС-ийн Хүнс үйлдвэрлэлийн технологийн мэргэжил дээшлүүлэх сургалт
2004: Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургуульд "Төрийн захиргааны шинэчлэл ба эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналт” сэдэвт сургалт
2000: "Эрсдлийг шийдвэрлэх цэгийн аюулыг шинжлэх хяналтын үндсэн зарчмууд ба практик үйл ажиллагаа" сэдэвт сургагч багш нарыг бэлтгэх сургалт
1998: ТИС-ийн Хүнсний технологийн дээд курс
1996: ХАБХЯ, Монголын залуучуудын холбооны сургалтын төвд Англи хэлний анхан, дунд шатны сургалт
1994:FAО, ЭМЯ-ны “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт ба удирдлага’ сургалт
1991: ЗХУ-ын Алма-Ата хотод Алма-Атинцкийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх институдэд Хүнсний эрүүл ахуйч эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
1983: АУДС-ийн дэргэдэх Хүнсний эрүүл ахуйч эмчийн мэргэжил олгох сургалт
1979: АУДС-ийн Эрүүл ахуйн ангийг Эрүүл ахуйн их эмч

Ажлын туршлага:
2010 – одоог хүртэл: Эрүүл мэнд, аюулгуй байдал төрийн бус байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн
2008 - 2010: Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч
2003 - 2008: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтэст ажилтан
1997 - 2003: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд эрүүл ахуйн улсын байцаагч
1983 - 1997: Баянзүрх дүүргийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд эрүүл ахуйн улсын байцаагч
1981 - 1983: Улаанбаатар хотын Ариун цэвэр, халдвар судлалын албанд эрүүл ахуйн улсын байцаагч
1979 - 1981: Дорноговь аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын албанд эрүүл ахуйн улсын байцаагч


Лувсанпунцагийн Нарантуяа

Боловсрол:
2006: Солонгос Улсын Ё су аралд сургалт семинарт
2005: Бээжин хотын 4 орны эмэгтэйчүүдийн сургалт
2000: Удирдлагын академи.
1995: АНУ-ын Вашингтон хотод гэр бүл, хүн судлалаар сургалтанд хамрагдсан.
1988-1995: ОХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит УИС-ын хуулийн ангийг гэр бүл, хөдөлмөрийн эрх зүйчээр мэргэшиж, магистр хамгаалсан.

Ажлын туршлага:
2006 оноос “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-ийг 108 ээжийг хамруулан үүсгэн байгуулж өнөөг хүртэл гэр бүлийн хөгжлийг дэмжих Үндэсний хэмжээний сургалт, зөвлөгөө өгөх төв, үйлчилгээг үзүүлж, 16 дахь жилдээ гэр бүл, хүн судлалаар ажиллаж байна.
1999-2008: ДЭЭЭМХ-ны тэргүүн, гүйцэтгтэх захирал
2005-2008: ХТҮГ-ын хуулийн зөвлөх
1998-2004: Дархан-Уул аймгийн гэрлэх ёслолын ордны дарга
1995-1998: Дархан-Уул аймгийн ЗДТГ хуулийн түшмэл

Хэвлэж гаргасан бүтээлүүдээс:
1.Гэр бүлийн амьдрал-1
2. Гэр бүлийн амьдралын нууц-2
3.Шинэ зууны хүүхэд хөгжил
4.Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гарын авлага
5.Гэр бүлийн төгс ялгуун харилцааны нууц


Задийн Цэнгэлсайхан

Боловсрол:
2005, 2006: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Газраас зохион байгуулсан Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх орон нутгийн лидер бэлтгэх сургалт
2001: Удирдлагын Академи Төрийн Удирдлагын магистр
1998:Анагаах ухааны магистр
1998: Шведийн Нутгийн удирдлагын холбооны сургалтын төвд мэргэжил дээшлүүлж сургагч багш, мастер сургагчаар
1980: АУДС-ийг хүүхдийн болон чих хамар хоолойн их эмч мэргэжлээр
Зэрэг дэв:
2003: Төрийн захиргааны албаны Эрхэлсэн түшмэлийн тэргүүн зэрэгтэй
2010: Монгол Эмэгтэйчүүдийн Академийн Академич, Монгол услын Уран хатгамалч цолтой

Ажлын туршлага:
1990-Одоо: Дархан хотын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
2001-2006: АЗДТГ-ын дарга бөгөөд Ерөнхий менежер, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
1994, 1996, 2000, 2004: Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
1994-2000: Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссын дарга
1992-1993: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч
1990: Дархан хотын Ардын Хурлын депутат, тэргүүлэгч
1980-1990: Дархан хотын хүүхдийн больницод их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч, чих хамар хоолойн эмч

Сонгуульт ажил
2005-Одоо: Монгол Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй Санаа” ТББ-ын тэргүүн
1990-Одоо: Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн

Санаачилсан ажил:
• Монголын Нутгийн Удирдлагын Холбоо
•Орон нутгийн хэмжээнд охидын эмчийн кабинет, эхчүүдийн хоолны сувилал
•Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн
•Дүүжин гүүр
•Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн
•Дарханы хөгжлийн бэлэгдэл далбаа
•2000 онд орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-ын ажлын хэсэгт биечлэн оролцож батлуулсан.
•Монгол бүсгүйн уран үйлийн уламжлалт өв соёлын нэгэн хэсэг болох Зүү ороох болон Загасан нуруу хатгах хатгамлыг 2010 онд дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж, холбогдох баримт бичгийг боловсруулан, баримтат кино бүтээсэн.


Намхайдоржийн Баярмаа

Боловсрол:
2008: Тагнуулын Ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр
2005: Бөхийн Их Шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр
1996: Нийслэлийн 67 дугаар дунд сургууль

Ажлын туршлага:
1996-Одоо: Үндэсний шигшээ багт тамирчин, ЦЕГ-ын БЗД-ийн хэв журмын ажилтан, цагдаагийн ахмад
Дотоод гаргасан амжилтууд:
1993: Самбо барилдааны УАШТ-ний 52кг-д хүрэл медаль
1994: Жу-до барилдааны УАШТ-д 56кг-д хүрэл медаль
1995: Жу-до барилдааны УАШТ-д 56кг-д хүрэл медаль
1996: Самбо барилдааны УАШТ-ний 56кг-д хүрэл медаль
1997: Самбо барилдааны УАШТ-д алтан медаль
1998: Жу-до барилдааны УАШТ-д 57кг-д хүрэл медаль
1999: Самбо барилдааны Монголын бүх ард түмний спартакиадад 60кг-д хүрэл медаль
2000: Хүндийн өргөлтийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 63кг-д алтан медаль
2001: МЕБ клубын тэмцээнд 58кг-д алтан медаль
2001: Хүндийн өргөлтийн ААШТ-ний сорилт тэмцээнд 58кг-д алтан медаль
2001: Хүндийн өргөлтийн УАШТ-д 58 кг-д алтан медаль
2001: Хүндийн өргөлтийн Д.Цамбахорлоо нэрэмжит тэмцээнд 63кг-д алтан медаль
2001: Ээрмэлийн нэрэмжит тэмцээнд 63кг-д алтан медаль
2002: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2002: “Монтех” ХК-ийн нэрэмжит хүндийн өргөлтийн тэмцээнд 63кг-д алтан медаль
2003: “Алтжин” компанийн нэрэмжит тэмцээнд 63кг-д алтан медаль
2003: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2004: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2005: Хүчний гурван төрөлтийн УАШТ-д 65 кг-д дөрвөн алтан медаль, рекорд
2006: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2007: Бөөрөнцөг шидэлтийн Монгол тамга тэмцээнд II дугаар байр
2007: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2007: Хүчний гурван төрөлтийн УАШТ-д дөрвөн алтан медаль
2008: Бөөрөнцөг шидэлтийн тэмцээнд II дугаар байр
2008: Монголын бүх ард түмний Спартакиадад 63 кг-д алтан медаль
2008: ЦЕГ-ын ЭХГ-ын хөдөлмөрийн аварга тамирчин
2009: Хүндийг өргөлтийн цомын тэмцээнд алтан медаль
2010: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2010: Хүчний гурван төрөлтийн УАШТ-д 67,5 кг-д алтан медаль
2010: Хүндийн өргөлтийн “Хүч”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 63кг-д алтан медаль
2010:  Бөөрөнцөг шидэлтийн “Монгол тамга” тэмцээнд алтан медаль
2011: Хүндийн өргөлтийн УАШТ-д 63кг-д алтан медаль
2011: Хүчний гурван төрөлтийн УАШТ-д алтан медаль
2012: Хүндийн өргөлтийн цомын тэмцээнд 63кг-д алтан медаль

Гадаад гаргасан амжилтууд:
2010: Хүчний гурван төрөлтийн Азийн аврага шалгаруулах тэмцээнд 4 мөнгөн медаль
2008:Бээжингийн олимпод шагналт байр
2008: Азийн цомын аврага шалгаруулах тэмцээнд 2 алт, 1 хүрэл медаль
2005: Азийн цомын аврага шалгаруулах тэмцээнд 3 мөнгөн медаль
2005: Зүүн Азийн наадамд хүрэл медаль
2004: Афины олимпод амжилттай оролцсон
1997: Самбо бөхийн ААШТ-д 60кг-д мөнгөн медаль
1996: Азийн хүүхдийн наадамд “Якутскад” жу-до 52кг-д мөнгөн медаль цом
Монгол Улсын Рекорд амжилтыг нийт 108 удаа шинэчлэн тогтоосон.

Төрийн дээд шагнал:
• Монгол Улсын Гавъяат Тамирчин
•Алтангадас Одон
•Хөдөлмөрийн Хүндэт Медаль
•Биеийн Тамирын Тэргүүний Ажилтан

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино