Биеийн галбираа олж авахад мэргэжилтэнгүүдийн өгсөн зөвлөгөө.

Хэвлэх
PDF

Өвөл хуримтлуулсан илүүдэл жингээсээ ангижрахыг хүсч байна уу? Та оройтойгүй ээ! Яг одооноос эхэлбэл наадам болохоос өмнө нэлээн хэдэн жин хасах боломж байна, 8 сар хүртэл улам их хасаж өөрийн хүссэн хэмжээнд хүрэх боломж зөндөө байна.

Хоолны дэглэмээр болон биеийн тамирын ашиг тусын тухай ном бичсэн туршлагатангууд энэ талаар юу гэж зөвлөж байна вэ?

 

"Flexitarian Diet" номны зохиолч Dawn Jackson Blatner:

Хоол идэхээсээ өмнө өөрөөсөө байнга "Би өлсөж байна уу?" гэдэг шидэт үгийг асууж бай. Ингэж асууснаар бие организм үнэхээр өлсөж байна уу эсвэл сэтгэл санаагаараа, стрэссээ дарах гэж, уйдалтаас гарах гэж идэж байна уу гэдгийг мэднэ.
Өдөрт хэр их илчлэгтэй хоол тэжээл хэрэглэж, хэр их илчлэг зарцуулж байгаагаа бичиж тэмдэглэж бай.
Уураг агуулсан хоол хүнс хэрэглэснээр эрч хүчийг олж авна.

Oprah-ийн дасгажуулагч "Get Motivated* Lose Weight And Be Happy" номны зохиолч Bob Greene:

Өөртөө өдөрт 30-60 минут дасгал хийх цагийг гарга.
Дасгал хийж байх хоорондоо өөрийгөө ондоо юмаар саатуул. Жнь дасгал хийнгээ хөгжим, ном сонсох, ТВ үзэх эсвэл найз нөхөдтэйгээ хамтдаа дасгал хийх зэрэг дасгал хийх үеээ сонирхолтой болгох хэрэгтэй.
Өдөрт 3 удаа хоол идэж 2 удаа хөнгөн зууш ид. Хэрвээ үүнээс илүү их идэж байвал идэх болсон шалтгаанаа бич.
Энэхүү шалтгаанаа хоол идэхгүйгээр ямар нэгэн юм хэвэхгүйгээр өөр юугаар орлох боломжтой вэ гэдгийг бодож ол.

"Transformation" болон "Body for Life" номнуудын зохиолч Bill Phillips;

Долоо хоногт 3 удаа 45 минутаар жин өргөх дасгал хий. Мөн долоо хоногт 3 удаа 20 минутаар аэробик (гүйлт, дугуй унах, кикбокс, алхах, сэлэх) дасгалууд хий.
Биеийн дээд хэсгийн булчин ба биеийн доод хэсгийн булчингуудаа долоо хоногоор ээлжлүүлэн хөгжүүл. Жнь эхний долоо хоногт биеийн зөвхөн дээд хэсгийн булчинг, дараагийн долоо хоногт биеийн зөвхөн доод талын булчинг хөгжүүлэх.
Ямар дасгал хийхээ урьдчилан төлөвлө. Ямар дасгал хийх вэ? Хичнээн кг жин өргөх вэ? Хичнээн давтамжтайгаар хийх вэ? г.м.

"Read It Before Eat It" номны зохиолч Bonnie Taub-Dix

Өөрийгөө үргэлж өдөөж, зоригжуулж бай. Өөртөө багадсан өмд худалдан аваад шкафандаа биш галын өрөөнөөсөөө өлгө.
Сайн унтаж амар. Нойргүйтэл хүний өлсөх хормонийг нэмэгдүүлдэг. Гурилан бүтээгдэхүүн идэхийн оронд жаахан унтаад босох нь хавьгүй дээр.
Идэж байгаа хоолны хэмжээг анхаар. Алганд багтах дайтай байна уу дэлгээд тавьсан хөзөрний дайтай байна уу?


"The Skinny On Losing Weight Without Being Hungry" номны зохиолч Louis Aronne:

Өглөөний хоолондоо уураг ихээр агуулсан хүнс хэрэглэснээр өдрийн турш өлсөлтийг хянадаг.
Хоолондоо ногоо сайн хэрэглэ.
Ус их уу.
Хоолоо жижиг тавганд ид. Жижиг тавганд хийсэн хоол их харагддаг.
Хоолоо удаан, тайван ид.
Илчлэг багатай хоолноос эхэлж ид.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино