Р.Бямбаа

Хэвлэх
PDF

Бидний бахархал - Сагсан бөмбөгийн спортын мастер Р.Бямбаа

1a

Би сагсан бөмбөгийн спортоор спортын мастер Уртнасан багшийнхаа удирдлаган дор БТС-ын Хүч нийгэмлэгт 1987 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. Дасгалжуулагч багш Уртнасан ЗХУ-д БТДС-ийг төгсгөж ирээд удаагүй шинэ залуу дасгалжуулагч байсан ба Хүч нийгэмлэгийн охид,хөвгүүдийн багийг дасгалжуулан хичээллэж байсан.
1980
-аад оны сүүлчээр спортын олон төрлөөр хүүхдийн,залуучуудын ба насанд хүрэгчдийн уралдаан тэмцээн явагддаг байсан нь бидний амжилтанд их сайнаар нөлөөлдөг байлаа. Жишээ нь: Юрий Гагарины нэрэмжит, Майн баярын нэрэмжит, Пионер сурагчдын спартакиад гэх мэтчилэн сар бүр шахам спортын олон төрлөөр уралдаан тэмцээн явагддаг байлаа. 

Би 1988 онд 10 жилийн 31-р дунд сургуулийг төгсгөөд БТС-ын Алдар нийгэмлэгт сагсан бөмбөгийн тамирчнаар дасгалжуулагч с/м Гантөмөрийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн. БТС-ын Алдар нийгэмлэг нь маш олон спортын төрлөөр тамирчдыг цалинжуулан байнгын бэлтгэл сургуулилт хийлгэдэг байсан ба Алдрын тамирчид бид ч зөвхөн амжилт гаргахын төлөө бэлтгэлээ хийдэг байлаа.

Волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, байт сур,хөнгөн атлетик, цана, тэшүүр, чөлөөт, жүдо гээд бараг бүх төрлөөр тамирчид дасгал сургуулилтаа хийдэг байсан ба Монголын олон нэртэй тамирчидтай хамт Алдар нийгэмлэгт хичээллэж байсандаа би их бахархаж явдаг.

1989 оноос эхлэн сагсан бөмбөгийн нэртэй дасгалжуулагчдын нэг Б.Дамба багшийнхаа удирдлаган дор их дээд сургуулиудын шигшээ баг,Политехникийн дээд сургуулийн багт ирж хичээллэсэн. ИДС-ийн спортын баг хамт олноо одоо хүртэл дурсаж явдаг.(с/м Б.Цэен, с/м С.Энгэлмаа, с/м Т.Цэндсүрэн, д/м Ганцэцэг, с/м Болдмаа г.м)

1993 онд УБИС-ийн харьяа БТДС-д элсэн орж 1998 он хүртэл БТДС-иар овоглон уралдаан тэмцээнд ордог байсан. БТДС-ийн баг хамт олон дотор с/м Туул, Батцэцэг, Нандинчимэг, Намжилмаа гээд олон авьяаслаг,ирээдүйтэй тоглогчид байсан.

1995 оноос эхлэн МСБХ-ны Лиги-ийн тоглолтын тамирчдын статистикийг БТДС-ын оюутнууд хөтлөн гаргадаг байсан ба оюутнуудаа удирдан долоо хоногийн 3 өдөр ажилладаг байсан. 1996 онд МСБХ-нд зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн ба өглөө хичээлдээ, үдээс хойш МСБХ-ндоо, орой Лиги-ийн тэмцээнд ажиллаад шөнийн 11-12 цагт л гэртээ харьдаг байлаа. Гэвч хүн дур сонирхолтой ажилдаа,сэтгэл зүрхнийхээ угаас чин сэтгэлээрээ ажиллахад ядарна, залхуурна гэж байдаггүйг би л лав сайн мэдэрсэн.МСБХ-нд ажиллаж байсан хамт олон маань надад маш их урам зориг.эрч хүч өгч байсан.Тэр үеийн МСБХ-ний ерөнхий нарийн бичгийн даргаар Батжаргал эгч, нарийн бичгийн дарга Нямдорж нар ажиллаж байсан ба бусад хамт ажиллагсдаа би үнэхээр хайрлан хүндэтгэж явдаг.

1997 онд БТДС-иа төгсгөөд МСБХ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн.1997-2000 онд МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Амьбөх, Нямдорж, Бямбаа би ажиллаж байсан. МСБХ-нд ажиллаж байсан бүх цаг үе маань хамгийн дурсгалтай мөчүүд маань байлаа.
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх хугацаандаа өсвөр үе,залуучууд,насанд хүрэгчдийн улсын аваргын 6 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль авсан. .1990 оны насанд хүрэгчдийн УАШТ-ны шилдэг тоглогчоор шалгарч байсан. Тайландын Бангкок, ОХУ-ын Свердловск хотуудад уулзалт тэмцээнүүдэд оролцож байсан. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой.

2002 онд АНУ-д нөхөр,охин 2-тойгоо ирсэн. Одоо нөхөр, 2 охиныхоо хамт IL мужид амьдардаг. Мэдээж өөрөө болон гэр бүл үр хүүхдүүдээ чөлөөт цагаа спортоор хичээллэн өнгөрүүлэхийг маш их хүсдэг.Гадаадад амьдардаг олон Монголчуудын адил спортоор хичээллэх цаг зав, хөрөнгө мөнгөний асуудал үнэхээр бидний тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
- Санаа сайн бол заяа сайн

 

2a 3a

4a

5a

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино