Ж.Номондалай

Хэвлэх
PDF

nomuundalai1Монголын Ард түмэн , Дэлхийн өнцөг булан бүрт, Чингисийн үр сад гэдгээ дахин батлаж , байгаагаа олон зүйлээр харуулж, гайхшруулж олныг бишрүүлсээр байгаа билээ. 

Тэдний нэг нь:  Монгол гэх нэгэн айлын бяцхан авьяаслаг, хөдөлмөрч,тамирчин хөвгүүдийг  танилцуульяа.

Жамьянхүүгийн Номондалай нь: 1997 оны 10 сарын 21 нд Улаанбаатар хотод төрсөн. 2005 оноос 2007 он хүртэл Монгол улсын гимнастикийн холбоонд хичээллэж байхдаа дараахь амжилтуудыг хүртсэн байна. 2005 оноос Улаанбаатар хотын  спортын гимнастикийн зэрэг ахиулах тэмцээнд 3-р байр, 2005, 2006 оны УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож мөнгө,  хүрэл медаль, Холбооны нэрэмжит тэмцээны хүрэл медаль, 2006 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан.

2005-2007 он хүртэл Монгол улсын гимнастикийн холбооны гишүүн. 2008 оноос АНУ-ын Иллинойс мужийн “Lakeshore Academy-d” спортын гимнастикаа үргэлжлүүлэн хичээлэлсээр байна. Энэ үеэс эхлэн 2008, 2009 онд АНУ-ын Иллинойс мужийн Аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль, авч Мужийн аварга болжээ. 2009 онд  Америкийн 5 мужийг хамарсан гимнастикийн холбооноос зохиогддог, томоохон тэмцээний  нэг Region-5 тэмцээний Аварга, 2010 онд мөн тус тэмцээний хүрэл медалийг тус тус хүртэж байсан. 2010 онд Илинойс мужийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, мөн 2010 оны Pacific Coast Classic тэмцээний (олон улсын хүүдүүд өрсөлддөг томоохон тэмцээний нэг) Level 7-д Америкийн 37 мужаас  хүүхдүүд оролцож , алтан медаль хүртэж тус тэмцээний Аварга болсон байна. Түүнээс Иллинойс мужийн орон нутгийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, 20 гаруй тэмцээнээс алтан медаль авч тус тэмцээнүүдийн авргыг авсан өндөр амжилтуудаар дүүрэн  байна. Ийнхүү гайхамшигт амжилтаар 15 гаруй цом, 200 гаруй медалын эзэн болоод байгаа бөгөөд,  саяхан 2011оны 4 сард болсон Америкийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Junior Olympic National Championships”–д орох эрхээ аваад байна. 

Жамьянхүүгийн Тэгшмөрөн нь: 2002 оны 11 сарын 3 нд Улаанбаатар хотод төрсөн. Цаг завгүй бэлтгэл сургууль хийдэг ахыгаа дагаж, харж амжилт бүхнийг нь баясан бахархаж явсаар, 2008 оноос эхлэн  Илинойс мужийн “ Lakeshore Academy-d” спортын гимнастикаар элсэн, Level 6-d хичээллэж, ахынхаа хэмжээнд төвөггүйхэн хүрээд нилээд амжилтыг олжээ. 2009, 2010, 2011 оны Иллинойс мужийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль,  2010 оны Future Starts Region-5 (5 мужыг хамарсан Америкийн гимнастикийн холбооноос зохиогддог (томоохон тэмцээний нэгд орно) тэмцээний Аварга болж байсан. Мөн 2010 ондоо Make wish, Hawaii Pineapple, Windy city, (муж хоорондын томоохон тэмцээнүүдийн нэг)-д ордог тэмцээнүүдээс алтан медаль авч Аваргын эзэн болж, 2011 оны 2 сард Las Vegas, NY-д болсон 201 Black Jack National Championship’s champion, 2011 оны Regoin 5 тэмцээнээс 3-р байрыг эзэлсэн амжилтуудыг гаргажээ. 2009-2010 онд орон нутгийн , муж хоорондын 20-иод тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалуудыг авч, амжилттай оролцсоор 16 цом, 180 иад медалын эзэн болсон байна. Ах дүү хоёр ийм богино хугацаанд олон амжилтыг гаргаж, Монголын ирээдүйн бахархал, спортын гайхамшигт эзэд болж, төлөвшин хүмүүжиж байна.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино