Б.Сайнтуяа

Хэвлэх
PDF

1s

Бидний бахархал - Буянхишигийн Сайнтуяа Волейболын спортоор 4-р ангийн сурагч байхаасаа эхлээд одоог хүртэл хичээллэж байна. Найрамдлын районы Барилгачин, УБИС,Говь, Ноён клубүүдэд тоглож байсан.Энэ хугацаанд олон багш дасгалжуулагчтай хамтарч ажиллаж байсан. 10 жилийн анхний багшийг маань Ганбанзрагч гэдэг. Найрамдлын районы шигшээ багт тоглож байхдаа Чимидрэгзэн багшаасаа их зүйлийг сурч мэдсэн. Нэрлээд байвал Одбаяр,Солонго гээд л олон байна даа миний багш нар.

Дээд Лигийн Ноён багт тоглож байхдаа Япон улсаас ирсэн дасгалжуулагч багштай хичээллэж байлаа. ОХУ-ын Москва хотын БТ-ын Академийг 1996 онд төгссөн. Дээд боловсролтой.

Спортын амжилтаасаа дурьдвал: 1987 оны пионер сурагчдын спартакиадын хотын аварга, МХЗЭ-ийн цомын алт, мөнгөн медальтай. 1989 оны Эрдэнэт хотод болсон Олон хотын тэмцээний алт, Арьс ширний үйдвэрийн нэрэмжит тэмцээний алт, Монголын волейболын холбооны Дээд Лигийн алт,мөнгө,хүрэл медальтай. 1999 оны Өвлийн тэргүүн шалгаруулахын Дээд Лигийн шилдэг хамгаалагч,2000, 2001 оны Дээд Лигийн тэмцээний шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч байсан.
АНУ-д 2004 онд ирсэн. Энд байх хугацаандаа өөрийн бололцоогоороо волейболын спортоороо хичээллэж байна. Жил бүр зохиогддог Америкт амьдарч байгаа Монголчуудын дунд зохиогддог волейболын АШТ-нд DC-алт,LA-мөнгө,San Francisco -с хүрэл медальтай. Мөн эдгээр тэмцээний шилдэг тэгш тоглогчын шагналыг 3 жил дараалан авсан.

Баярлалаа.

 

2s

 

3s

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино