Урт наслах хэцүү гэж үү?

Хэвлэх
PDF

Хэт хөгширснөөс олон янзын өвчин ороож, гадаад үзэмж дорой болдог гэж үзэн ихэнх хүн өндөр наслахаас эмээдэг билээ. Харин онол үндэслэлгүй дэмий яриа гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүмүүсийн дунд ам дамжсан хөгшрөлттэй холбоотой зарим нэг яриаг тайлбарлавал: 

Ам яриа 1: Та хөгшрөлтөө зогсоож чадахгүй
Та үүнийг зогсоож чадна, бүр гоо сайхны мэс засалгүйгээр үүнийг та хийж чадна. Үүний тулд дараах зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Жишээ нь наранд удаан явахгүй байх, тамхинаас татгалзах, нүүрээ үрчийлгэхгүй байх, оройн хоолны үеэр үргэлж нэг хундага улаан дарс уух 

Ам яриа 2: Эмэгтэйчүүд эрчүүдээс эрт хөгширдөг
Энэ нь үнэн бөгөөд эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс ялимгүй зузаан байдаг аж. Тиймээс арьсны тослог байдал болон коллагений хэмжээ их байх нь арьсыг уян зөөлөн болгодог байна. Эмэгтэйчүүдийн хувьд коллаген агуулсан нүүр цэвэрлэгч түлхүү хэрэглэн чихэрлэг багатай хүнс тэжээл хэрэглэхийг зөвлөж байна. Ерөнхийдөө эмэгтэйчүүд нүүрээ сайн арчиласнаар ижил насны эрчүүд хавь илүү залуу харагддаг билээ.

Ам яриа 3. Настай хүмүүс бүгдээрээ буурал үстэй
Таны уулзсан настай хүн болгон буурал үстэй байх албагүй. Үс цайрах нь зөвхөн наслалтаас шалтгаалдаггүй. Хүний биеийн В амин дэм, амин хүчил, зэсийн дутагдлын улмаас үс бууралтдаг байна. Энэ бүх амин дэм, эрдэс усыг эмийн сангаас худалдан авч чадна. Тиймээс бууралтахгүй байж чадна гэсэн үг. Үс бууралтах нь амин дэмийн дутагдлаас гадна тухайн хүний генээс ихээхэн шалтгаална. Зарим хүн залуугаараа ч бууралтаж байхад нөгөө хэсэг нь 60 гарсан ч хар үстэй хэвээр л байдаг.

Ам яриа 4: Хүн хөгширвөл шүд нь унадаг
Энэ бол худал яриа. Шүд унах хамгийн эхний үйл явц бол буйлны өвчнөөс үүдэлтэй. Тогтмол шүдээ угаан эмчид үзүүлэх нь шүд унахаас сэргийлэх хамгийн энгийн арга. Хэрэв буйлны өвчингүй бол жил наад зах нь нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин амны хөндийн өвчтэй бол зургаан сард нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй аж.

Ам яриа 5: Хөгшрөх тусам бие агшдаг
Энэ бол үнэн. Хүн 70 наслахад биеийн өндөр нь 5-10 см багасдаг байна. Хүний биеийн нурууны яс сууж, ясны нягтрал багассанаар бие агшдаг аж. Үүнээс сэргийлэхийн тулд биеийн тамирын дасгал хийж, ясны эд эсийг бэхжүүлэх кальци болон Д амин дэмээр баялаг хүнс тэжээл хэрэглэх хэрэгтэй.

Ам яриа 6: Бага идэх нь урт наслалтын үндэс
Энэ нь тухайн хүн хэрэглэж буй хүнснийхээ илчлэгийг багасгана гэсэн үг юм. Жингийн илүүдэлтэй хүн хэвийн жинтэй хүнээс 8-12 жилээр дутуу насалдаг гэдгийг яриатай зарим мэргэжилтэн санал нийлдэггүй. Илчлэгээ багасгах нь хүний биеийн ялгаруулдаг инсулинийг бараг дөрөвний нэгээр бууруулснаар хөгшрөлтийг түргэсгэдэг байна. Эмч нарын зөвлөснөөр хүний өдөр тутмын хоол хүнс 1500-1800 илчлэгтэй байх ёстой аж.

Ам яриа 7: Стресс буюу сэтгэл зүйн тогтворгүй байдал нас барах эрсдэлийг нэмдэг
Энэ бол мэдээж хэрэг үнэн. Сэтгэл зүйн тогтворгүй байдал хүний биеийн дархлааг багасган хөгшрөлтийг түргэсгэдэг байна. Тиймээс хэцүү зүйлээ дотроо хадгалаад байлгүй бусадтай зовлон жаргалаа хуваалцан бухимдлаа тэр дор нь тайлж байхыг зөвлөжээ. Үргэлж бүтэхгүй зүйл бодож байхаас аль болох зайлсхийн тархиа амраан хөгжилдөж байх хэрэгтэй.

Ам яриа 8: Хөгширснөөр биеийн хөдөлгөөн идэвхгүй болдог
Мэдээж хэрэг олон янзын сэтгэлийн дарамт, орчны таагүй нөлөө нь тухайн хүний хөгшрөлтөд гол нөлөө үзүүлдэг. Тиймээс үргэлж эмчийн үзлэгт орж, заавал өвдсөн үедээ эмнэлгийн хаалга татдаг муу зуршлаа орхих хэрэгтэй. Түүнчлэн зөв хооллохыг илүүд үз. Түүнчлэн шарсан, хуурсан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхий.

Ам яриа 9: 100 наслах боломжгүй
Энэ нь тийм ч боломжгүй зүйл биш аж. Оросын биологийн зохицуулалт, хүний наслалтыг судлах хүрээлэнгийн дарга Владимир Хавинсоны хэлснээр, генийн эмчилгээ, гоо сайхны мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс засал зэргээр хүний дундаж наслалтыг 120 хүргэх боломжтой бөгөөд энэ талаар эрдэм шинжилгээний туршилтууд хийж байгаа аж.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино