Боловсрол

education  

Эмэгтэйчүүдэд бүхий л чадвараа хөгжүүлэн оюуны дээд түвшинд хүрэхэд туслах,

"Мэдлэг-хэн ч хулгайлж үл чадам хүчтэй"

Японд сурцгаая

Хэвлэх
PDF

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлнэ. Япон хэл, соёлоор мэргэшиж буй оюутан, ЕБС-ийн багш нарт зориулсан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлэх шалгалтыг дараах байдлаар зохион байгуулж байна.
1. Тавих шаардлага, болзлын хураангуй
(1) Япон хэл, соёл судлаач оюутан
• Монгол Улсын иргэн байх,
• 1981 оны 4 дүгээр сарын 2-ноос 1993 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх,
• Япон Улсын их, дээд сургуулиас бусад их, дээд сургуульд япон хэл, соёлыг үндсэн мэргэжлээ болгон суралцаж байгаа 2, 3 дугаар курсын оюутан (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэшлийн хүрээнд япон хэл үзэж байгаа бол өгөх боломжгүй).

Дэлгэрэнгүй...

Олон улсын шалгалтуудын тухай

Хэвлэх
PDF
 АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хvсвэл тvвшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хєтєлбєрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна.
Шалгалтад хэрхэн бvртгvvлэх, бэлдэх тухай
 
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бvртгvvлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ єгч болох тухай мэдээллийг vнэгvй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны єгєх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгvй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бvртгэлийн маягт, шалгалтын vнийг хэрхэн тєлєх, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.
•  TOEFL:
Шалгалтыг хэрхэн єгдєг, яаж бvртгvvлэх тухай мэдээллийг http://www.toefl.org/ хуудаснаас олж vзэх боломжтой.

Дэлгэрэнгүй...

Adobe Reader ийн гайхалтай давуу талууд ашиглаж сурах

Хэвлэх
PDF
Нэг хэсэг бараг бүх файлууд Word дээр байсан бол одоо үед Adobe Reader-ийг бараг байнга ашигладаг болжээ. Ихэнх том материал, файлууд бараг бүгд Adobe Reader дээр байдаг болсон. Бид ямар нэг программууд дээр ажиллаж, юм уншиж байгаад түүнийг хаагаад дараа нь нээх үед эхнээсээ л эхэлдэг ба та хаана дууссанаа эхнээс нь нэг нэгэнгүй хайж эхэлдэг шүү дээ. Тэгвэл Adobe Reader ийг ашиглаж байх үед танд ийм зовлон тохиолдохгүй юм. Яагаад гэвэл та Adobe Reader дээр юм уншиж, эсвэл юм бичиж байгаад тухайн файлаа хаагаад дараа нь нээх үед яг таны дууссан хэсгээс таны файл эхлэх болно. Амар байгаа биз? Тэгвэл одоо танд яаж тэгэхийг зааж өгье. Та ердөө бага зэрэг тохиргоо хийхэд л болно.

Дэлгэрэнгүй...

Марkeтингийн үйл ажиллагаа зөвөлгөө

Хэвлэх
PDF

Маркетинг зарим бизнесийн хүрээ болон хувь хүмүүст төвөгтэй, будлиантай санагддаг. Маш олон   маркетингийн мэргэжилтнүүд маркетингийн зөвхөн зарим хэсэг дээр нь ажилладаг ба энэ нь эцэстээ сайн үр дүнг гаргаж чаддаггүй.

Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.

1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.

2. Барааныхаа тухай мэдэгдлээ тохирох арга хэрэгслээр нь дамжуулж өгөх хэрэгтэй.

3. Цагаа олох нь маш чухал. Та хичнээн сайн маркетингийн сурталчилгаа хийж байвч цагаа олохгүй бол хүмүүст хүрэхгүй. Жилийн яг аль үед нь танай бүтээгдэхүүн хүмүүст илүү их хүрч чадахыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь шинэ жилээр бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс ихэсдэг.

4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга.
Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.

5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй.  Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж  байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй.

 

Бичсэн Ундрал

Toefl n сайн эссэ бичих 10 зөвөлгөө

Хэвлэх
PDF
 
1.     Асуултанд хариул.
Таны дүрэм, санаа хэдий сайн байвч яг асуултын дагуу хариулаагүй, гол зүйлээ дурдаагүй бол өндөр оноо авахгүй. Хэрвээ асуулт таны бодол санааг асуусан бол зөвхөн өөрийн бодол санааг бичихээс бус бусдын санаа бодлыг бичиж болохгүй гэдгийг санаарай. Харин бусдын санаа бодлын тухай асуусан бол өөрийн санаа бодлоо бүү дурд. Өөрөөр хэлбэл асуулт яг юу асуусан, яг тэрний дагуу л хариулт өг.
2.    Богино, энгийн өгүүлбэрүүдийг ашигла.
Хамгийн гол нь ярвигтай санааг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх. Ингэж чадаж байвал та сайн бичиж байгаа хэрэг. Тэгээд ч энгийн өгүүлбэрүүд байх тусам дүрмийн алдаа гарах нь бага байх болно шүү дээ

Дэлгэрэнгүй...

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино