Toefl n сайн эссэ бичих 10 зөвөлгөө

Хэвлэх
PDF
 
1.     Асуултанд хариул.
Таны дүрэм, санаа хэдий сайн байвч яг асуултын дагуу хариулаагүй, гол зүйлээ дурдаагүй бол өндөр оноо авахгүй. Хэрвээ асуулт таны бодол санааг асуусан бол зөвхөн өөрийн бодол санааг бичихээс бус бусдын санаа бодлыг бичиж болохгүй гэдгийг санаарай. Харин бусдын санаа бодлын тухай асуусан бол өөрийн санаа бодлоо бүү дурд. Өөрөөр хэлбэл асуулт яг юу асуусан, яг тэрний дагуу л хариулт өг.
2.    Богино, энгийн өгүүлбэрүүдийг ашигла.
Хамгийн гол нь ярвигтай санааг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх. Ингэж чадаж байвал та сайн бичиж байгаа хэрэг. Тэгээд ч энгийн өгүүлбэрүүд байх тусам дүрмийн алдаа гарах нь бага байх болно шүү дээ
3.    Эхлэл, дунд, төгсгөл хэсэгтэй байх ёстой
Эссэнд эхлэл буюу оршил, бие хэсэг, дүгнэлт гэсэн 3 хэсэг байх ёстой. Энэ бүтэц нь таны бодол санааг цэгцлэхэд туслах хийгээд уншиж буй хүнд ойлгоход нь дөхөм болдог юм.
4.    Өөрийн бодол санаагаа зөв газар байрлуул
Өөрөөр хэлбэл эхний догол мөрийн эцсийн өгүүлбэрт өөрийн бодлоо бичнэ. Харин үүнийг бичихгүй байснаар том алдаанд тооцогдож мэднэ.
5.    Гол санааг гарга.
Догол мөр бүрийн эхэнд гол санааг хэлж бай. Харин гол санаа нь 1рт. Догол мөрд юу өгүүлэхийг өгүүлдэг. 2рт. Таны өөрийн бодол санааг дэлгэрүүлдэг.
6.    Эхлээд, дараа нь, эцэст нь
Эдгээр дарааллыг ашиглах нь маш чухал. Эдгээр нь санааг илэрхийлэх, шалтгаануудыг дурдахад маш их тусалдаг. Гэхдээ мэдээж хэзээ яаж хэрэглэхээ мэдэх нь чухал. Эс тэгвээс том алдаанд тооцогдоно.
7.    Холбоос үгээр өгүүлбэрийг хэзээ ч бүү эхэл.
Англи хэлэнд холбоосуудыг өгүүлбэрүүдийг холбоход ашигладаг болохоос хэзээ ч өгүүлбэр эхлэхэд ашигладаггүй.
8.    Цэг, таслалыг хэрхэн ашиглах талаар суралцах хэрэгтэй.
Цэг таслалыг зөв хэрэглэх нь таны бичих ур чадварыг илтгэх нэг шалгуур юм. Буруу хэрэглэсэн таслал өгүүлбэрийн утгыг алдагдуулдаг бол зөв хэрэглэсэн таслал өгүүлбэрийг амилуулж, ойлгоход илүү дөхөм болгоно.
9.    Эргэлзсэн өнгө аясыг бүү оруул.
Та нэгэнт эссэ бичиж байгаа тул өөртөө итгэлтэй, санаагаа шууд илэрхийлэх хэрэгтэй. Учир нь таны бичсэн зүйлсээс дүрэм, агуулга нь зөв эсэхийг шалгахаас бус, худал зүйл, үнэн зүйл бичсэн эсэхийг шалгахгүй. Тиймээс өөрийн санаагаа эргэлзсэн байдлаар бүү илэрхийл. topics.com/index.php page=hoto-answer-toefl-essays
10.    Transitional words, phrases ыг ашигла
Энэ нь өгүүлбэр, эссэг ойлгоход амар болгодог. Жишээ нь First of all..., In addition..., More importantly..., In closing..., In conclusion.... гэх мэт.
Эссэ бичихдээ дараах үгнүүд дээр онцгой анхаараарай. Хүмүүс эдгээр үгнүүд дээр ихэвчлэн алддаг.
•    Account- хүмүүс ихэвчлэн Acount буюу нэг c-г орхиж бичдэг
•     Believe- “belive” эсвэл “beleive”
•     Intelligent- “inteligent”
•     Process- “proces”
•     Really- “realy”
•     Responsible- “responsable”
•     Spelling- “speling”
•     Their- “ther”
•     Yourself- “your-self”
•    Wherever- “wherever”

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино