Японд сурцгаая

Хэвлэх
PDF

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлнэ. Япон хэл, соёлоор мэргэшиж буй оюутан, ЕБС-ийн багш нарт зориулсан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлэх шалгалтыг дараах байдлаар зохион байгуулж байна.
1. Тавих шаардлага, болзлын хураангуй
(1) Япон хэл, соёл судлаач оюутан
• Монгол Улсын иргэн байх,
• 1981 оны 4 дүгээр сарын 2-ноос 1993 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх,
• Япон Улсын их, дээд сургуулиас бусад их, дээд сургуульд япон хэл, соёлыг үндсэн мэргэжлээ болгон суралцаж байгаа 2, 3 дугаар курсын оюутан (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэшлийн хүрээнд япон хэл үзэж байгаа бол өгөх боломжгүй).
(2) Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан
• Монгол Улсын иргэн байх,
• 1976 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн байх,
• Их, дээд сургууль, багшийн сургууль төгссөн, бага дунд боловсролын байгууллагад одоо ажиллаж байгаа багш бөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 5 аас дээш жил багшилсан туршлагатай байх ( Их, дээд сургуулийн багш, бага дунд боловсролын байгууллагын удирдах ажилтан, япон хэлнээс бусад гадаад хэлний багш нар оролцох боломжгүй)
• Урьд нь Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2011 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар, эргэж ирснээс хойш 3-аас дээш жил багшилсан, судалгаа шинжилгээний ажил хийсэн байх
 
Дэлгэрэнгүй мэдээллийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зарлалын самбар болон тус Элчин сайдын яамны веб хууда (http://www.mn.emb-japan.go.jp/), Монгол-Японы төвийн зарлалын самбараас үзнэ үү.
2. Хөтөлбөрийн тухай тайлбар 2 дугаар сарын 14, 15-ны өдөр 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд дээрх хоёр чиглэлийн тэтгэлгээр Япон Улсад суралцах тухай зөвлөгөөг өгнө.
3. Бүртгэл
(1) Хэзээ, хаана? 2 дугаар сарын 14, 15, 16, 17, 18-ны өдрүүдэд 13:00- 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ.
(2) Бүрдүүлэх бичиг баримт
• Япон хэл, соёл судлаач оюутан :
(I) Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгаа курс, хэдэн онд элсэн орсон болохыг тэмдэглэсэн байх)
(II) Сурлагын дэвтэр
(III) Иргэний үнэмлэх
(IV) Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй нэг ижил цээж зураг 2 ш
• Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан:
(I) Ажлын газрын тодорхойлолт (5-аас дээш жил ажиллаж буйг баталсан зүйл)
(II) Нийгмийн даатгалын дэвтэр
(III) Иргэний үнэмлэх
(IV) Диплом
(V) Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй нэг ижил цээж зураг 2 ш
 
Бүртгэх үед бичиг баримт дутуу бол бүртгэхгүй. Иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд бүртгэлээс өмнө шинээр гаргаж авсан байх шаардлагатай. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаашид зөвхөн Япон хэл, соёл судлаач оюутан болон Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутнаар зогсохгүй Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт бусад бүх хөтөлбөрт шалгалт өгөх боломжгүй.
4. Шалгалт
(1) 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол-Японы төв, МУИС-ийн 2 дугаар байрны номын санд бичгийн шалгалт авна. Япон хэл, соёл судлаач оюутан япон хэлний, Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан англи, япон хэлний шалгалт өгнө.
(2) 3 дугаар сарын 22-ны өдөр бичгийн шалгалтад дээгүүр байр эзэлсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Утас: 320-777

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино