Англи хэлний сонирхолтой жишээнүүдээс

Хэвлэх
PDF

Дэлхий дээр хамгийн ихээр тархсан хэлд  хятад хэл, испан хэл дараа нь англи хэл ордог юм байна. Өнөөдөр энэ хорвоо дээр 700 сая хүн англиар ярьж байна гэсэн судалгаа байдаг. Үүнийг сонирхон уншиж байгаа та ч мөн энэ тоонд гарцаагүй орох биз ээ.

 

Англи хэл нь үгсийн сангаараа дэлхийн баян хэлд тооцогддог. Орчин цагийн англи хэлний тайлбар толиудад 800 000 гаруй үг орсон байхад орос хэлний алдартай Далийн тольд 200 000 үг багтжээ. Монгол хэлний хувьд гэвэл одоогийн байдлаар 100 000 үгтэй толь гараагүй байгаа. Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар тольд  30 мянган үг эргэлддэг.

Англи хэлэнд хамгийн богинохон үг нь 1 үсгээс  /I-би / бүрдэж болдог бол хамгийн урт үг нь нь 45 үсэгтэй pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis  байдаг юм байна.  Галт уулын тоосонцор амьсгалын замаар орж өвчин үүсгэхийг  энэ урт үгээр илэрхийлдэг ажээ. Гэтэл өгүүлбэр хоёрхон үсэгнээс  /No/  бүтэх боломжтой.

Монгол хэлний авах гэдэг үг 60 салаа утга илэрхийлдэг бол англи хэлний  set гэх үг нь наад зах нь 70 салаа утга илэрхийлдэгээрээ онцлогтой. Тус үг нь өгүүлбэрт үйл үгийн 44 утга, нэр үгийн 17, тэмдэг нэрийн 8 утга заадаг байна.

Англи хэлний apple- алим, bad -муу, gold- алт, town- хот гэх үгс нь эрт үед үүссэн түүхэн үгсэд тооцогддог гэнэ.

Эртний Ромын үед германчууд славян хүмүүсийг олзолж аваад ромчуудад боолоор худалддаг байжээ. Иймээс зарим судлаачид англи  хэлний slave- боол гэх үгийг орос хэлний славян  үгээс гаралтай гэж үздэг юм байна.

Англи хэлний хэлбэрээ өөрчилсөн  үгсийн дотор  goodbye- баяртай ордог. Тус үг нь угтаа God be with you- Бурхан чамтай байг гэж  байгаад хэлний хөгжлийн явцад товчлогдсоор goodbye болчихжээ.

Англи хэлэнд нэгэн хурдан хэллэг байдаг: "The sixth sick sheik's sixth sheep's sick". Та энэхүү хурдан хэллэгийг зөв хэлж чадсан бол танд баяр хүргэе. Төрлөх хэлээрээ ч хэлэхэд бэрх гэж америкчууд хэлдэг юм билээ.

Англи хэлэнд үсэг давхардаж ордог сонирхолтой хэд хэдэн үгс  байдаг. Indivisibility-/хуваагдашгүй чанар/ гэх үгийг сайн ажиглавал 6 удаа I үсэг орсон байгаа. Мөн нэг гийгүүлэгч 3 удаа давхардаж орсон Goddessship-  бурханлиг эмэгтэй  гэж үг байхад ганц ч эгшиггүй rhythm –айзам гэх үг бас байх юм.

Англи хэлний үсгийн дүрэм маш төвөгтэй гэдгийг зөвхөн  ough дээр харж болно.
A rough-coated, dough-faced, thoughtful ploughman strode through the streets of Scarborough; after falling into a slough, he coughed and hiccoughed. 
Дээрх өгүүлбэрт дөрвөн үсгээс  бүрдсэн энэ нийлэмжийг  9 янзаар уншиж болохыг та анзаарав уу?

Монгол хэлэнд орос хэлээр дамжигдан орж ирсэн вокзал гэдэг үг байдаг. Энэ нь угтаа англи гаралтай үг юм байна. Жэйн Вокс /Jane
Vaux/ гэгч Лондон хотын захад олон хүн цуглардаг  Vauxhall Pleasure Gardens хэмээх амралт зугаалгын газартай байжээ.
1830 онд оросууд Санкт Петербург хотоос  Павловск хүртэл төмөр зам тавиад Англи улс руу хэсэг инженерүүдээ явуулжээ. Тэднийг Лондонд хүрч ирэхэд англичууд төмөр замынхаа нууцыг алдахгүй гэж  Vauxhall Pleasure Gardens руу зугаацуулахаар явуулчихжээ. Оросууд тэнд очоод хөгжим тоглож, бүжиг бүжиж хөгжилтэй байгаа хүмүүсийг хараад нутагтаа буцаж ирээд Павловск хотын төмөр замын өртөөн дээр хөгжимчидыг тоглуулдаг тусгай газар бий болгожээ. Түүнийгээ анхандаа курзал гэж нэрлэсэн боловч яваандаа вокзал  болчихсон түүхтэй юм байна.

Таныг англи хэл хэр сайн сурсаныг ганцхан үгээр шалгачихаж болно. Монголоор ийш тийш гэхийг англиар  therein гэнэ. 7 үсгээс бүрдсэн энэ үгний үсэгнүүдийн байршилалыг өөрчлөлгүйгээр 10 үг эндээс гаргах боломжтой. Хамгийн эхэнд: the-, there, he, in, rein, her, here, ere, therein, herein.

The quick brown fox jumps over the lazy dog.  Англи хэлний цагаан толгойг багтаасан гайхамшигтай ганц өгүүлбэрийг та сая уншаад өнгөрлөө.

& амперсенд  хэмээх дүрс тэмдэг нь цагтаа цагаан толгойн хамгийн сүүлийн үсэг байжээ. 1837 оноос 27 үсэгтэй байсан англи хэлний цагаан толгой нэгээр хорогдож 26 үсэгтэй болсон түүхтэй юм байна. Энэ дүрс тэмдэгээр and гэдгийг илэрхийлдэг билээ.

Англи хэлний i үсэг дээр байдаг цэгийг tittle- дэмий үг гэж нэрлэдэг.

Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг үсэг нь Е бол хамгийн цөөн тохиолддог нь Q үсэг юм байна.

Англи хэлэнд урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа яаж ч уншихад нэг л утга илэрхийлдэг level, kayak, racecar гэх хэсэг үгс байдаг.
Англи хэлний сонирхолтой баримтуудаас уншигч та ч бас бидэнтэй хуваалцаарай.


Ш.Наранчимэг

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино