БАЯРЛАЖ, ТАЛАРХАХЫН НУУЦ

Хэвлэх
PDF
"Баярлаж талархах зуршлыг хөгжүүл. Урагшаа алхсан алхам бүр одооны нөхцөлийг ахиулж, агуу том амжилтыг бүтээх алхам болж байдагт баярлаж таларх."- Brian Tracy
Бид бүгд хэн нэгний амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгээ мэдэхийг хүсдэг. Бид бүгд бусдад өөрсдийнхөө үнэ цэнийг мэдүүлж, бусдаар хүндлүүлж, бусдад анзаарагдахыг хүсдэг.
Чи хэн нэгэнд баярлаж талархснаа илэрхийлснээр тухайн хүний өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээс гадна хоорондын харьцаагаа эерэг болгож байдаг. Боломж гарах болгонд "БАЯРЛАЛАА" гэж хэл. Зөвхөн баярлалаа гэж хэлснээр өөрийн болон бусдын амьдралын нэг хэсгийг томоор өөрчилж чаддаг нь маш гайхалтай. Хаана ч явсан баярлалаа гэдэг үгийг хэрэглэснээр хүмүүс чамд мөн адил эргүүлээд найрсаг хандах болно.

Чи амьдралдаа үргэлж гомдоллодог хүмүүсийн нэг биш биз? Ихэнх хүмүүст гомдоллох нь энгийн зуршил болсон байдаг. Бороо ороход бороо орлоо л гэнэ, хүйтэн болоход хүйтэн боллоо л гэнэ, халуун болсон ч халуун байна гэж гомдоллодог.

Гомдоллосноор бүхнийг сайжруулж чадна гэж үү? ҮГҮЙ! Харин эсрэгээр бидний амьдралыг уйтгартай, ууртай уцаартай, харанхуй болгодог. Өнөөдөр бороо орлоо гэж гомдоллохын оронд бороо ордог учраас би хаврын улиралд дуртай эсвэл бороо ордог учраас хаврын улиралыг сайхан болгож байдаг г.м. бодох нь зүйтэй.

-Хүмүүс олноороо ажилгүй болж байхад яагаад ажлынхаа тухай гомдоллох гэж? Ажилтай байгаадаа талархаад, хэрхэн үр бүтээлтэй ажиллах тухай бод.
- Зарим хүмүүс орчлон дээр явах хөлгүй, суумгай болсон ч  чадлаараа тэмцэж байхад, яагаад чи дасгал хийхгүй байна  гэж? Бүтэн байгаадаа баярлаад  улам сайн дасгал хийж, өөрийгөө хөгжүүлэхийг бод.
- Хүмүүс орох орoнгүй байхад яагаад манай гэр бөгс эргэх зайгүй гэж гомдоллох гэж? Гэр оронтой байгаадаа таларх.....
Амьдралдаа гомдоллоод байвал чи өөртөө ирэх гайхамшгийг хогийн саванд хийгээд байна гэж бодох хэрэгтэй. Өөрт байгаа бүхэндээ, хийж байгаа сайн үйлс бүхэндээ, болж өнгөрч байгаа бүх сайхан цаг үедээ талархснаар тэр болгон чинь давтагдана. Байхгүй, болохгүй, бүтээгүй болгон дээр уурлаж гомдоллох болгонд тэр чинь чам дээр ирж наалдана гэдгийг байнга санаж явах нь зүйтэй.

"Урамшуулсан ажил болгон гүйцэтгэгддэг,  баярлаж талархсан юм болгон давтагддаг."

Том ч бай жижиг ч бай хамаагүй тусалж дэмжсэн бүх хүмүүст ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ талархлаа илэрхийл. Тусалж, хамтран ажиллаж , ойлгосонд нь хүүхэддээ, ханьдаа таларх. Даргадаа, хамтран зүтгэгчиддээ, ажилчиддаа, рестораны зөөгчид, цэвэрлэгчид таларх. Мөн тэр ч байтугай машин тавих зогсоол олдсонд, ногоон гэрэл ассанд таларх.

Бидэнд баярлаж талархах юм зөндөөн гарч ирж байдаг. Эрх чөлөө, сонголт, эргэн тойрны хүмүүс, сайхан нутаг улс, юу хийх дуртайгаа хийдэгт, харсан зүг рүүгээ явах чадалтайд, сайхан амьдралаар амьдарч байгаадаа мөн энэ сайхан амьдрал маань өдрөөс өдөрт сайжирч хөгжиж байдагт таларх.

Зөвхөн баярлаж талархах зуршлыг сурч, хөгжүүлснээр чи эерэг орчинг үүсгэж, нэр хүндтэй нэгэн болж, хүмүүс чамд дуртай байх тийм орчныг бүрдүүлнэ.
Бичсэн Ука Төмөр.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино