Өөртөө итгэх итгэл таны амжилтын үндэс

Хэвлэх
PDF

Өөрт итгэхгүй бол өөр хэнд итгэх вэ? Өөртөө итгэ. Тэгвэл та амжилтад хүрнэ. Тэгвэл та өөртөө итгэдэг үү? Та ямар нэг зүйл хийхдээ өөрөөсөө би чинь үүнийг хийж чадах билүү  гэж асуудаг уу? Хэрвээ та ингэж асуудаг бол өөртөө итгэлгүй байгаа шинж юм.

Хүн өөртөө итгэх аваас бүгдийг хийж чаддаг байна. Итгэл бидний амьдралд маш чухал үүрэгтэй. Өөрт итгэх итгэл таны өдөр тутмын амьдралд цаг минут тутамд нөлөөлж байдаг гэж болно. Гэхдээ хүмүүс өөртөө итгэх итгэл муутай байдаг. Итгэл муутай хүмүүс бараг л амжилтад хүрнэ гэж байхгүй.

Тэгвэл хамгийн сайн нь та итгэлийг бий болгож болно. Та өөрөө итгэлтэй болохоороо бусдад мөн итгэл бэлэглэдэг байна.

Тэгвэл та хүмүүст хир итгэлтэй харагддаг бол оо? Таны итгэлтэй эсэх чинь маш олон  байдлаар илэрдэг. Таны зан чанар, гаргаж буй үлдэл, ярьж байгаа байдал , хэлж байгаа үг зэрэг нь таны өөрт итгэх итгэлийг харуулдаг байна. Тэгвэл доор байгаа итгэлтэй болон итгэлгүй хүмүүсийн шинж тэмдгүүдийн аль нь танд байгааг хараарай.

Итгэлтэй

  • Хэн нэгэн таныг шүүмжилж байсан ч та өөрийхөөрөө бүгдийг хийдэг.

  • Сайн үр дүн гаргахын тулд эрсдэл хийхээс буцдаггүй.

  • Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг.

  • Таны хийсэн гавьяаг хүмүүс үнэлэхийг хүлээдэг.

  • Магтаалыг хүлээн авдаг.
Итгэлгүй

  • Өөрийн гаргаж буй шийдвэртээ хүмүүсийн санал бодлыг оруулдаг.

  • Нэг хэвийн газар байж, өөр хүрээний хүмүүстэй харьцах болон эрсдэл хийхээс айдаг.

  • Гаргасан алдаагаа засах гэж үхэн хатан тэмцдэг. Хэн нэгэн танаас түрүүлчихвий гэж дандаа айдаг.

  • Аль болох олон хүмүүсийн ая талыг засаж, хүмүүсийг дээш өргөдөг.

  • Хэн нэгний магтаалыг хүлээн авдаггүй ба хэн ч хийж чадах л байсан гэж боддог.
Дээрээс харахад итгэлтэй хүмүүс дандаа эерэг ,өөрийхөө чадал чадварт итгэдэг, харин итгэл муутай хүмүүс дандаа сөрөг бодолтой байгааг харсан байх.Гэхдээ хамгийн гол нь та итгэлээ тааруулж  байх хэрэгтэй байдаг. Хэрвээ итгэл тань бага байх юм бол та ямар ч эрсдэл хийхгүй ба амжилтад хүрэхгүй гэсэн үг. Тэгвэл та хэтэрхий их өөртөө итгэх аваас хэзээ нэгэн цагт том алдагдалд орох болно.
 
Тэгвэл яаж өөртөө итгэх итгэлийг бий болгож, итгэлтэй харагдах вэ?
 
1. Таны бодол танд юу гэж хэлдэг вэ? Та юунаасаа ичдэг вэ? Гадаад үзэмж, сурлага, чадвар аль нь вэ? Та яагаад ганц сул талуудаа бодох ёстой гэж? Танд сайн зан чанар, чадвар байгаа шүү дээ. Тэгвэл тэрхүү чадварууддээрээ анхаарлаа хандуул. Та байнга сайн талуудаа бодож, түүндээрээ төвлөрөх аваас сул талуудад ач холбогдол өгөхөө больж, өөртөө итгэж эхэлнэ. Та өөрийн сайн чанаруудаа юуны өмнө бүгдийг нь жагсааж бичих хэрэгтэй. Энэ нь таны цагаа барьдаг чанар, сайхан хоол хийдэг, сайхан инээмсэглэлийн тухай ч байсан болно.
2. Хэрвээ танд хүндэтгэж явдаг, үлгэр дууриал болдог хэн нэгэн байгаа бол түүнийг өөрийн гол дүр болго. Эсвэл хэн нэгэн жүжигчин, алдартан байж болно. Та хэрвээ дүрээ сонгоод авсан бол тухайн хүмүүсийн зан чанар, гаргаж буй үйлдэл гээд бүх зүйлийг нь судалж, тэднийг дууриах хэрэгтэй. Сайн дууриах нь бас амжилт авчирдаг гэдэг шүүдээ.
3. Хүмүүсийн магтаалыг хүлээн ав. Өөрийгөө магтаал хүлээн авах эрхтэй гэж бод.
4. Ямар ч тохиолдолд хүмүүсийн нүдрүү харж ярих хэрэгэй. Өрөөнд орсон ч, гадуур алхаж байхдаа ч , хүнтэй мэндэлж байхдаа ч, хүний хажуугаар өнгөрч байхдаа ч хүмүүсийн нүдрүү харж байх хэрэгтэй байдаг. Энэ эхлээд танд мэдээж хэцүү байх болно. Гэхдээ та өөрийгөө дайчилж, шургуу байх аваас та маш хурдан дэвшилд хүрнэ.
5. Өөртөө анхаарал тавь. Өөрийгөө арчил. Та өөртөө ямар нэг байдлаар анхаарал тавих тусам таны өөрт итгэх итгэл нэмэгддэг.
6. Хэрвээ хэн нэгэн таныг хүндлэхгүй эсвэл үнэлэхгүй байвал та тэдэнд болон өөртөө хүн бүр адил бодолтой байдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Би доллар биш, хүн бүрд таалагдах албагүй гэсэн үг байдаг шүү дээ.
7. Ямар нэг дууг өөрийхөө уриа болго.  Энэ нь танд сургамж өгмөөр, ямар нэг хүнд шийдвэр ,алхам хийх үед чинь зоригжуулахаар дуу байвал бүүр сайн.
8. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Та бол шал өөр бие хүн шүү дээ. Хэнийг ч тантай харьцуулах боломжгүй юм.
9. Дандаа эерэг зүйл ярьж бай.
10. Хурдан алхах хэрэгтэй. Энэ нь таныг  итгэлтэй харагдуулдаг.
11. Аль болох илтгэл тавьж байх хэрэгтэй. Ядахдаа л ангидаа, эсвэл ажлын газрынханыхаа өмнө илтгэл тавьж байвал сайн. Хүний өөртөө итгэх итгэл олон хүмүүсийн өмнө гарах үед маш тод илэрдэг гэдгийг санаарай. Мэдээж олны өмнө итгэлтэй байна гэдэг дээд зэргийн итгэлтэй хүний шинж шүү дээ. Одоо үед илтгэлийн курс сургалтууд явагдах болсон тул, нэг удаа ч гэсэн өөрийгөө сориод үзээрэй.
12. Хувцаслалтандаа анхаар. Энэ нь та заавал ганган байх ёстой гэсэн үг биш. Та хамгийн гол нь өөртөө тавтай, явахад амар, биеэ барихгүй байх тийм хувцас өмсөх ёстой юм. Та өөрөө өөртөө тавгүй байх аваас гадаад орчинд хандах хандлага тань хүртэл өөрчлөгддөг. Мөн цэвэрхэн байх хэрэгтэй.
13. Байнга инээж байх хэрэгтэй.
14. Чанга бөгөөд тод ярих хэрэгтэй.
15. Аль болох завгүй байх хэрэгтэй. Олон газруудаар явж олон хүмүүстэй танилц, ярь, бодлоо хуваалц.
16. Өөрт юу хэрэгтэй байгаад битгий их анхаарал хандуул. Харин байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Байхгүй зүйлдээ анхаарах нь танд сөрөг бодлыг л авчирдаг.
17. Ямар нэг арга хэмжээ эсвэл хүлээн авалт зэрэгт дандаа урд бай, урд сууж бай. Бусдын анхаарал татахаас бүү ай.
18. Хүмүүсийг магтаж бай. Гэхдээ худлаа магтаж болохгүй шүү.
19. Биеийн хөдөлгөөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь: Гараа сольбож болохгүй. Энэ нь хүмүүст таныг маш хаалттай ба итгэлгүй харагдуулдаг. Мөн гараа кармандаа хийх нь эвгүй харагддаг байна.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино