Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нээлттэй сонгууль

Хэвлэх
PDF

Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан (МЭХС) нь 2013-2015 оны ээлжит Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүдийг сонгон бүрдүүлэлт явагдаж буйтай холбогдуулан эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг дээшлүүлэн мэдлэг чадварыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх болон өөрийн үнэлэмжийг бий болгоход туслах зорилготойгоор  ажилладаг Монгол удирдагч эмэгтэйчүүдэд нээлттэй санал тавьж байна.

ТУЗ-ийн гишүүдийг сонгон бүрдүүлэх ажиллагаа нь 09/22/2012 оос 12/17/2012 хооронд явагдах бөгөөд нийт 9 гишүүд 2013-2015 оны ээлжит ТУЗ-д 2 жилийн хугацаатай сонгогдон ажиллах билээ.

Төлөөлөн Удирдаx зөвлөлийн нэр дэвшигч нь өөрийн салбарт амжилт гаргасан, нийгэмд нэр хүндтэй, санхүүгийн хувьд бие даасан шинж төрхтэй Монгол эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл нийгэмд үлгэр жишээ үзүүлэх арвин туршлагтай байна.

Санал хүсэлтийг  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хүлээн авч байна

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино