“Гайхамшигт Монгол Эмэгтэй” 2015 Өргөмжлөлд нэр дэвшүүлэх

Хэвлэх
PDF

FullSizeRenderМонгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан (МЭХС)нь жил болгон зохион байгууллагддаг “Эмэгтэй Таны Хөгжил” чуулга уулзалтаар чадварлаг Монгол эмэгтэйчүүдийг нийгэмд таниулах зорилгоор “Гайхамшигт Монгол Эмэгтэй” 2015 өргөмжлөлийг:

•         спорт, эрүүл мэнд
•         хүнс, хоол тэжээл
•         боловсрол
•         соёл урлаг
•         эмэгтэй таны хөгжил гэсэн таван салбар тус бүрт шалгаруулан өргөмжилдөг билээ.

“Гайхамшигт Монгол Эмэгтэй” өргөмжлөл нь өөрийн мэргэжлийн салбарт амжилт гаргасан, эсвэл Монголчуудын нийгэмд ашгийн бус зорилгоор хувь нэмрээ оруулж тодорхой үр дүнд хүрсэн чадварлаг Монгол эмэгтэйг жил бүр тодруулан олгогддог.

Та “Гайхамшигт Монгол Эмэгтэй” өргөмжлөлд өөрийн нэр дэвшүүлж буй эмэгтэйн дараах мэдээллүүдийг  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. –руу 12сарын 1 – 31-ны хооронд илгээнэ үү. Үүнд:

1.      Овог нэр
2.      Нэр дэвшиж буй салбар
3.      Холбогдох утас, имэйл хаяг
4.      Хийж бүтээсэн ажлын товч танилцуулга багтана

Мэдээллийг хүлээн авсаны дагуу МЭХС-ээс тухайн эмэгтэйтэй холбогдох болно.

 

Сонгогдох дүрэм:

1. Анх удаа нэр дэвшиж буй эмэгтэй нь тухайн жилээс өмнө гаргасан бүх амжилтууд дээр тулгуурлан сонгогдох
2. Дахин нэр дэвшиж буй эмэгтэй нь тухайн жилийн 1-р сараас 12-р сар хүртэл гаргасан шинэ амжилтууд дээр тулгуурлан сонгогдох
3. Сонгогдсон эмэгтэй нь МЭХС-с явуулах “Гайхамшигт Монгол Эмэгтэй” өргөмжлөлийн анкетийг холбогдох материалуудтай хамт заасан хугацааны дотор буцаан илгээх. Хугацаанаас хоцорсон анкетийг хүчингүйд тооцно
4. Сонгогдсон эмэгтэй нь МЭХС-д өөрийн, гэр бүлийн хамт, ажил мэргэжлийн холбогдолтой зэрэг нийт 5-7 зургийг заасан хугацааны дотор илгээх
5. “Гайхамшигт Монгол Эмэгтэй” өргөмжлөлийн нэр дэвшигчдийг чуулга уулзалтын коммисс шалгаруулан тодруулна

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино