Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн сангаас зохион байгуулсан үйл ажиллагаануудын товч мэдээлэл:

Хэвлэх
PDF

HeartБидний амжилт эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг, гоо сайхан оршихуйг дэмждэг хүмүүсийн сэтгэл зүрх дээр тогтоно.

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "Эмэгтэй Таны Хөгжил" ЧУУЛГА УУЛЗАЛТ

Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан нь 2011 оны 1-р сард байгуулагдснаасаа хойш эмэгтэйчүүдийг спорт, эрүүл мэнд, хоол, хүнс тэжээл, боловсрол, соёл урлаг, эмэгтэй таны хөгжил таван чиглэлээр амжилт гаргахад нь дэмжиж туслах зорилгоор хамтран ажиллаж ирсэн. Дээрx зорилгын дагуу зохиогдож байсан үйл ажиллагаануудаас онцлоход “Эмэгтэй Таны Хөгжил” Анхдугаар чуулга уулзалт Чикаго хотод (2012 онд), Арлингтон хотод (2013 онд) xоёрдугаар чуулга уулзалт, Сан Франциско хотод (2014 онд) гуравдугаар чуулга уулзалтаа зохион байгуулснаар АНУ дахь Монголчуудын дунд жил болгон зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болж чадсан билээ. Энэхүү чуулга уулзалтуудад АНУ-д ажиллаж амьдарч байгаа олон бүтээлч эмэгтэйчүүд, ажил мэргэжилээрээ тухайн салбартаа амжилт бүтээл гаргасан эмч, доктор профессорууд, Монголын нэр бүхий урлагийн гавьяатууд, Америк даxь Монгол сургуулиудын үүсгэн байгуулагчид хамт олон, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, Америкт хэвлэгдсэн номын зохиолч, Америк даxь Монгол төрийн бус байгууллагууд гэх мэт нийт 400 гаруй чадварлаг эмэгтэйчүүд оролцсон билээ.
Бид Монгол эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийнхээ авьяас билиг, бүтээлийг нээн олонд таниулж, Улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулан дэлхийн хөгжил дэвшилийг сурталчилж байгаадаа баяртай байна

Чуулга уулзалтын зорилго:
1. Америкт амьдарч байгаа Монгол Гайхамшигт Эмэгтэйг нийтэд таниулах 
2. Монгол эмэгтэйн өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
3. Эмэгтэйчүүдийг нүүр хагаруулж, танилцуулж, туршлага хуримтлуулах
4. МЭХС-ийн үйл ажиллагааг нийтэд таниулах
5. Оюунлаг бүтээлч сэтгэлгээг бий болгох


Эмэгтэйчүүдийн чөлөөт гүйлт:

Чикаго хотод 5-28, 29 нд, АНУ-ын муж хотуудын монголчуудын дунд жил бүр зохион явагддаг Хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд, хөгжөөн дэмжигчидийг дэмжих зорилгоор, тэнд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн дунд "Би жавхаатай, Бид жаргалтай" гүйлтийг, МЭХС -с эмэгтэйчүүдийн бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл чиирэг идэвхтэй амьдралыг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаа уриалан оролцуулсан юм. Үүнд Чикаго, Дэнвэр, Санфранциско. хотуудаас ирсэн эмэгтэйчүүд хөл бөмбөгийн талбайг тойрон гүйж, тэдэнд сангийнхаа үйл ажиллагааг сурталчилан, танилцуулж цаашид хот хотуудын эмэгтэйчүүдтэйгээ,  хамтарч ажиллахаа санал болгосон юм.

Чикаго хотын хүүхдийн баярт МЭХС:

Мөн МЭХС-с   "Моngolian Kids Art USA-201"  Хүүхдийн зургийн болон наамал, гар урлал, баримал гэсэн төрөлжсөн уралдаан , 2011 оны сүүл хүртэл зарлаж шалгаруулав. Энэ нь Монгол хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор, хүүхдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм.

2011-6-04 нд Чикаго хотод болсон Хүүхдийн баярын өдөр МЭХС-с хүүхдүүдийн дунд, Монгол  шүлгийг хэн сайн унших вэ? уран уншлагын уралдаан зарлаж, 7 хүүхэд оролцсоноос Батдэлгэрийн Марал " Би хаана төрөвөө" шүлгээр 1-р байр, Өлзийбаярын Саруултуяа "Ганцхан ээждээ унших" шүлгээр  2- байр, 5 настай бяцхан хүү  Түвшинтулгын Энхзориг " Би монголоороо гоёно "шүлгээр 3-р байр эзэлж тус бүр, Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн талархалын хуудас,үнэ бүхий зүйлээр урамшуулав.

Сургалт семинар:

Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн Illinios мужийн салбараас 6-р сарын 11-ний өдөр Чикаго орчмын монгол эмэгтэйчүүддээ ээлжит сургалтаа амжилттай зохион байгуулав. Юуны өмнө бидний үйл ажиллагааг сэтгэл зүрхээрээ дэмжиж сургалтанд хамрагдсан бүх эмэгтэйчүүддээ талархал илэрхийлье.
Энэхүү сургалтаар охид, эмэгтэйчүүддээ оюун бодлоо хэрхэн эрүүл байлгах, стресээс яаж гарах, зөв хооллох, эрүүл байхын үндэсийн талаар үнэтэй мэдээлэл өгч, АНУ Care Agency-тай хамтран Caregiver ажил хийдэг, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой эмэгтэйчүүддээ Benefit of Medicare and Medical supplies, Medical supplies сэдвийн хүрээнд сертификат олгон ажилттай зохион байгууллаа.
Монгол Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гаригт охид, эмэгтэйчүүд та бүхэндээ олон төрлийн сэдвээр сургалт зохион байгуулж байгаа бөгөөд та бүхнийг манай дараа дараагийн сургалт, үйл ажиллагаанд идэхитэй оролцоно гэдэгт итгэж байна.
Манай үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mon.monwdf.org  сайт болон Facebook-ээс авч өдөр бүр үнэтэй, ашигтай, шинэлэг мэдээллийг хүлээн авч бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэн санаа бодлоо харамгүй хуваалцаарай.

2011 оны 6 сарын 18-19 нд Дэнвэр хотноо болсон Америкийн Монголчуудын 2011 оны Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнд:

Охид бүсгүйчүүдээ уриалж байна!  Let’s play basketball

Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан нь 2011 оны сагсан бөмбөгийн аварга шаргаруулах тэмцээнийг албан ёсоор дэмжин урьд жилүүдээс илүү олон эмэгтэйчүүдийн багийг оруулж, улмаар эмэгтэйчүүдийн спортын идэвхи чадварыг дээшлүүлэх зорилгоор доорхи шагналуудаар урамшуулсан.

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино