Шоколад өдөр бvр идвэл арьс хөгшрөх явцыг удаашруулдаг

Хэвлэх
PDF

Флавонол ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хvний нvvрт vрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгvй арьсны хорт хавдраар євчлєх эрсдлийг бууруулдаг тухай "European Dermatology London" гэдэг хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтний судалгаанаас иш татаж The Telegraph сонин мэдээлжээ.Мэргэжилтнvvд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ.

 

Туршилтын эхний хэсэгт орсон хvмvvс гурван сарын туршид флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дvнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арьс нарны хортой хэт ягаан туяанаас сайтар хамгаалагдсан байжээ.Шоколад идэх нь арьсны хорт хавдар тусах магадлалыг ч бууруулдаг гэсэн дvгнэлтэд хvрчээ. Гэхдээ какао-бобт агуулагдаж байдаг антиоксидант гэдэг флавонолоор баялаг хар, исгэлэн шоколад л тийм чанартай байдаг байна.Британийн Халла, Йоркийн Анагаах ухааны сургууль, мєн Оксфордын их сургуулийн эрдэмтэд какао ихээр агуулсан шоколад хэт ядрахаас сэргийлж, ой тогтоолтыг сайжруулдаг тухай бичиж байсан юм. Мєн хар шоколад єдєр бvр идэж байвал цусны эргэлтийн системийн євчнєєс vvдэлтэй элдэв vрэвслийг намжаадгийг Италийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсныг Оросын "Вокруг Света" сэтгvvлд бичсэн байна.

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино