Витамины зөв бөгөөд аюулгүй хэрэглээ

Хэвлэх
PDF

Одоо үед хүмүүс харьцангуй эрүүл мэндэдээ анхаарч, витамин эм бэлдэмлүүдийг хэрэглэдэг болжээ. Гэсэн хэдий ч зөв хэрэглэж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Зарим витаминуудыг эмчилгээ хийлгэж байгаа, жирэмсэн байгаа, бас бусад өвчний үед ууж болохгүй тохиолдлууд байдаг. Гэтэл үүнийг хүмүүс төдийлөн мэдэхгүй учир хамаагүй уух нь элбэг байдаг. Түүнчлэн чухам юунд хэрэгтэй витамин уугаад байгаагаа ч мэдэхгүй байх нь бий. Тиймээс витамин уухад анхаарах зүйлсийг танилцуулья.

 

 Витамины төрлүүд , үйлчлэл

Витамин А
Витамин А нь ясны хөгжлийг дэмжиж, нөхөн төлжилтийг сайжруулдаг. Тийм ч учраас өндөр болохыг хүсэж буй хүмүүст витамин А – г уухыг санал болгодог байна. Үүнээс гадна дархлааны системийг батжуулдаг сайн талтай юм байна. Та витамин А – гийн бэлдмэлийг уухаас гадна дараах хоол хүнсээс авч болно. Сүү, элэг, өндөг, амуу тариа, лууван, улаан лооль, бууцай, хар бараан өнгөтэй ногоо жимснүүд

Витамин В1
В1 нь хоол хүнсийг энерги болгоход тусалдаг. Мэдрэлийн системийг дэмжихээс гадна булчин, зүрхний ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг. Та бүх төрлийн хоол хүнснээс бага зэргийн В1 –г авж болох ба үр тарианд их хэмжээнд агуулагддаг байна. Мөн В1 нь таны хоолны дуршлыг байнга хадгалж байх болно.

Витамин В2
В2 нь эрч хүч, энергийг бүтээгч бөгөөд цусны улаан эсэд нэн хэрэгтэй зүйл юм. Хүний биеийн нөхөн төлжилтийг сайжруулж, биеийн хөгжлийг хурдасгадаг. В2 нь арьсыг толигор болгож, хумсны ургалтыг сайжруулж, бамбай булчирхайн ажиллагааг дэмжидэг байна. Мөн шарх соривыг хурдан эдгээж, ерөнхий биеийн эрүүл байдлыг хангадаг. В2 – г элэг, бөөр, үр тариа, ногоон өнгийн ногоо, жимс, сүү, талхны хөрөнгө, бяслаг, загас, самар, мөөг зэргээс авч болдог байна.

Витамин В3
Витамин В –н бас нэгэн төрөл болох В3 нь хоол хүнсийг энерги болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Цусны эргэлт, гормоны ялгаралт, хоолны шингэц, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг давуу талтайгаас гадна арьсыг толигор сайхан харагдуулдаг юм байна. В3-н бас нэгэн гайхалтай давуу тал нь архинд донтох хүмүүст үзүүлэх үйчлэл нь юм. Энэ нь архинаас татгалзахад гол үүрэг гүйцэтгэж чаддаг ажээ. Түүнээс гадна цусандах холлестеролын хэмжээг багасгадаг. Та В3-г үхрийн мах, бөөр, гахайн мах, цацагт хяруул, тахиа, тугалын мах, загас, манжин, самар, гүзээлзгэнэ зэргээс авч болно.

Витамин В6
В6 нь эмэгтэйчүүдэд ихээр хэрэгтэй витамины төрөл юм. Эмэгтэй хүний гормоны өөрчлөлтийг тэнцвэржүүлж, эд эсийн өсөлтийг дэмжиж, дархлааны системийг зөв зохицуулахаас гадна, хоол хүнсийг энерги болгож, зан чанарын өөрчлөлтийг тогтворжуулж, сэтгэл санааны тогтворгүй байдлаас хамгаалдаг байна. В6 нь хорт хавдартай тэмцэгч дархлааны системийг батжуулж, цусны улаан эсийг боловсруулж, арьсны өвчлөлийг багасгахаас гадна зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. В6 нь витамин В –гийн бусад төрлүүдтэй төстэй учир мөн өндөг, тахиа, үр тариа, лууван, загас, элэг, самар зэргээс авч болдог гэнэ.

Витамин В12
В12 –н гол үйлчлэл нь мэдрэлийн системийг дэмжих, цусны улаан эсийг нөхөн төлжүүлэх. В12 –г ихэнхдээ махнаас, өндөгнөөс авдаг бол харин жимс ногоонд бараг агуулагддаггүй юм байна.

Витамин С
Витамин С бол маш чухал витаминуудын нэг. Гэвч хүний бие витамин С –г өөртөө хадгалаад, бас дахин өөрөө нөхөн төлжүүлж чаддаггүй юм байна. Тийм ч учраас С витаминыг байнга ууж хэрэглэх хэрэгтэй байдаг байна. Витамин с коллагеныг бүрдүүлэх ба яс, мөгөөрс, булчин, цус, судасны бүтцийг сайжруулдаг. Шүд, ясанд гайхамшигтай сайн байж чаддаг байна. Ихэнх жимс, ногоонуудад агуулагдах боловч түүхий байдлаар нь идвэл витаминыг илүү их авах боломжтой. Үүнээс гадна хэрвээ та хэрэглэж буй хоол хүнсээсээ витамин С –г авахыг хүсэж байвал аль болох ус багатай хоол хийх хэрэгтэй. Учир нь витамин С нь усанд уусаад, задарч алга болдог учир үйлчлэл нь алга болдог байна.

Витамин Д
Витамин Д –г нарнаас авч болдог гэдгийг бараг хүн бүр мэднэ. Энэ нь калци, фосфорыг дэмжих ба эсийн өсөлт, дархлааны системд сайнаар нөлөөлдөг байна. Нар бол Д витаминыг авах гол эх үүсвэр боловч загас, үр тариа, өндөг, элэг зэргээс авч болдог байна.

Витамин Е
Витамин Е нь хүний биеийг хорт бодис, өвчин зовиураас хамгаалдаг. Мөн дархлааны системийг дэмждэгээрээ давуу талтай бөгөөд хүний генийг хамгаалж, цусны эсүүдийг хамгаалдаг байна. Мэдрэлийн системийг дэмжиж, булчин болоод нүдний цөцгийн хальсыг хамгаалдаг юм байна. Витамин Е –г самар, ногоон өнгийн жимс ногоо, өндөг, махан бүтээгдэхүүн, шар буурцаг, ургамлын тос, оливын тос зэргээс авж болно.

Витамин К
Витамин К бол цус бүлэгнэлтийг үүсгэдэг хамгийн чухал витамин юм. Ногоон өнгөтэй ямарч ногоо, жимс, овьёос, оливын тос зэргээс витамин К –г авж болохнээ. Витамин К –г уухдаа заавал эмчээс зөвлөгөө авахыг танд зөвлөе. Витаминуудыг хамт хэрэглэж болох боловч дараах зохицлыг та мэдэж байх шаардлагатай. Учир нь зарим витаминуудыг хамт хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлэх нь бий.

Эерэг үйлчлэл
vit. A - vit. E
vit. A - vit. C
vit. B2 - vit. B6
vit. B2 - vit. B9
vit. B2 - vit. K
vit. B6 - vit. B3
vit. B12 - vit. B5
vit. B12 - vit. B9
vit. C - vit. E

Сөрөг үйлчлэл
vit. A - vit. B12
vit. A - vit. K
vit. D - vit. E
vit. B2 - vit. B1
vit. B3 - vit. B12
vit. B12 - vit. B1
vit. C - vit. B2
vit. C - vit. B12
vit. E - vit. B12
vit. E - vit. K

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино