Давс ихтэй хоолноос татгалзснаар тархины үйл ажиллагааг сайжруулна.

Хэвлэх
PDF

 

Давс ихтэй хоол идэж, хөдөлгөөнөө багасгаснаас болж зүрхний шигдээс өвчнөөр өвчилдөг гэдгийг судалгаагаар баталсныг бид бүгд мэднэ. Гэвч энэ нь мөн адил тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэдгийг саяхан Канадын судлаачид бас нотолжээ.

67-84 насны, 1262 эмэгтэй эрэгтэй хүмүүст 3 жилийн туршлага явуулж үзсэнээр давс ихээр хэрэглэдэг ( 3.091 мг буюу түүнээс дээш хэрэглэдэг ), биеийн тамир спортоор огт хичээллэдэггүй хөдөлгөөн багатай хүмүүсийн тархины үйл ажиллагаа хэвийн байдлаас доогуур байдгийг олж тогтоожээ. (Энэхүү судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг "Neurobiology of Aging" сэтгүүлд нийтэлжээ.)

Насны явцад тархины үйл ажиллагаагаа эрүүл, цоглог байлгахын тулд биеийн тамираар тогтмол хичээллэж, давс ихтэй хоол унднаас татгалзах хэрэгтэй. Даа ялангуяа буйдан дээр тухлан суугаад ТВ удаан хугацаагаар үзэж. давс ихтэй хоол орлогч болох шарсан төмс, попкорн, самар, хатаасан төмс... г.м. идэхэд маш муугаар нөлөөлөөлдөг.

Америк Улсад амьдарч байгаа  насанд хүрэгчдийн 4-5 сая нь Dementia хэмээх тархины үйл ажиллагаатай холбоотой өвчинд нэрвэгдснээр оюун ухаанаа гээх, зөнөх, оюун ухаанаа хянаж чадахгүйд хүрч байна. Энэ тоо өдрөөс өдөрт өсөж байгаа нь аймшигтай  гэж энэхүү сэтгүүлд тэмдэглэжээ.

Өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ 2.213-3.090 миллиграммаас хэтрэхгүй байх хэрэгтэй.  1 цайны халбага=2000 мг давстай тэнцэнэ.

Нэмж хэлэхэд шинэ ногоо жимс идэж хэрэглэж, урьдчилан бэлдэж савласан хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх нь чухал.

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино