Урлаг Соёл
"Соёл урлаг " эмэгтэйчүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, бусад соёл иргэншилтэй танилцуулан, даяарчлалын талаарх үзэл бодлыг хөгжүүлэн шинэлэг санааг өгөх,
"Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд"
Эрт цагт нэг хааны хоёр хүүхэд байжээ.Нэг өдөр тэдний нэг нь: Би уг нь хаан язгууртай хvн юм гэнэ билээ. Миний эцэг дайнд яваад, ах бид 2 эцгээсээ төөрчээ.Тэгээд бид хоёул амьдарч ах минь ан агнадаг байлаа. Манай нутгийнхан миний ахыг “Зээрэлдээ мэргэн, зээрэн зугсуу” гэдэг байж. Би, ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд халамжит бэргэнээ хийхсэн гэж боддог байлаа. Энэ бодлоо ахдаа хэллээ. Ах маань тэнгэрийн отгон дагинатай гэрлэв. Надад сайхан гэр барьж өглөө. Би гэртээ торго дурдам дэлгэж, цэцэг навч хатгаж сайхан жаргаж байлаа. Нэг өдөр ахыг анд явсан хойгуур би, бэргэнтэйгээ алтан шагаа амандаа нууж тоглох болов.
Дэлгэрэнгүй...
Алсад ч тэр, дэргэд ч тэр очиж үзээгүй газар өчинөөн
Алгаараач харцаараач, мэдэрч үзээгүй цэцэгс өчинөөн
Алдсанаа ч мэдэлгүй, будилж очисон учирал зөндөөн
Амьдралд авч болдоггүй зүйл хичнээн олон байдгийг сана
Дэлгэрэнгүй...
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
Дэлгэрэнгүй...
Цогтын хадны бичиг (Алтернатив)
Цогт тайжийн бичсэн хадны бичээс хийгээд
Цадиггүй Сүлдийн гуйвуулсан гуйвуулга хоёрын
Адилтгаж зүйрлэсэн нь ангид боловч
Анхааруулж бичсэн нь агаар нэгэн буй
Сүлдийн мэссэнжэрийн бичиг
Дэлгэрэнгүй...
Балетийн төгөлдөр хуурч
2001 - одоо хүртэл: Joffrey Ballet компанид төгөлдөр хуурч
Tөгөлдөр хуурч дуучин, эсвэл хамтран тоглож буй хөгжимчнөө сонсож, тааруулж тоглодог. Балетийн төгөлдөр хуурч аялгуу эгшиг сонсохгүйгээр бүжиглэж байгаа хөдөлгөөнийг харж, уг хөдөлгөөндөө тохируулж тоглоно.Тийм болохоор нилээд ялгаатай. Мөн хөгжмийн асар их баярлаг сантай байх хэрэгтэй. Яагаад гэвэл, дасгалын явцад ямар ч хөгжим хэрэг болж магадгүй. Багш болгон өөр, дасгал болгон өөр өөр. Нэг дасгал 1 цаг 30 минут байдаг, нэг хөдөлгөөнд дунджаар 5 минут зарцуулна гэж бодоход хичнээн хөгжим хэрэгтэй болох вэ? Тийм болохоор бэлэн мэдэж байгаа хөгжимнөөс гадна, шууд зохиож тоглох шаардлага гардаг. Бодох хугацаа их байхгүй, багш хөдөлгөөнөө үзүүлж байх хугацаанд л, хөгжмөө бодож олсон байх ёстой. Их л хурдан сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Ийм мэтчилэн нарийн ялгаа их бий. Хөгжмийн сургуулиудад дуучинтай болон хөгжимчинтэй яаж хамтарч тоглох вэ? гэдгийг заадаг тусгай хөтөлбөр бий. Гэтэл бүжигт яаж тоглох тухай хаана ч заадаггүй. Энэ болгоныг ажил дээр гарч байж л сурч байлаа. Тийм болохоор би, одооны залуу хөгжимчдөд энэ бүхнийг зааж, хэлж өгөх юмсан гэж их боддог юм.
Дэлгэрэнгүй...