Бидний бахархал
Балетийн төгөлдөр хуурч
2001 - одоо хүртэл: Joffrey Ballet компанид төгөлдөр хуурч
Tөгөлдөр хуурч дуучин, эсвэл хамтран тоглож буй хөгжимчнөө сонсож, тааруулж тоглодог. Балетийн төгөлдөр хуурч аялгуу эгшиг сонсохгүйгээр бүжиглэж байгаа хөдөлгөөнийг харж, уг хөдөлгөөндөө тохируулж тоглоно.Тийм болохоор нилээд ялгаатай. Мөн хөгжмийн асар их баярлаг сантай байх хэрэгтэй. Яагаад гэвэл, дасгалын явцад ямар ч хөгжим хэрэг болж магадгүй. Багш болгон өөр, дасгал болгон өөр өөр. Нэг дасгал 1 цаг 30 минут байдаг, нэг хөдөлгөөнд дунджаар 5 минут зарцуулна гэж бодоход хичнээн хөгжим хэрэгтэй болох вэ? Тийм болохоор бэлэн мэдэж байгаа хөгжимнөөс гадна, шууд зохиож тоглох шаардлага гардаг. Бодох хугацаа их байхгүй, багш хөдөлгөөнөө үзүүлж байх хугацаанд л, хөгжмөө бодож олсон байх ёстой. Их л хурдан сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Ийм мэтчилэн нарийн ялгаа их бий. Хөгжмийн сургуулиудад дуучинтай болон хөгжимчинтэй яаж хамтарч тоглох вэ? гэдгийг заадаг тусгай хөтөлбөр бий. Гэтэл бүжигт яаж тоглох тухай хаана ч заадаггүй. Энэ болгоныг ажил дээр гарч байж л сурч байлаа. Тийм болохоор би, одооны залуу хөгжимчдөд энэ бүхнийг зааж, хэлж өгөх юмсан гэж их боддог юм.