Жамьянгийн Эрдэнэчимэг

Хэвлэх
PDF

Монгол Улсын маань” Бахархал” болсон олон сайхан  Эмэгтэйчүүд маань, Тив Дэлхийн өнцөг булан бүрт өөр, өөрсдийн уран бүтээл, авьас билгээ хөгжүүлэн, дэлхийд гайхагдсаар байгаа билээ.

Тэдний нэг болох циркийн  уран нугараач, авьяаслаг, хөдөлмөрч,уран бүтээлч, эгэл даруухан  Монгол эмэгтэйн, ажиллаж байгаа Канадын “ Нарны цирк” нь,  Дэлхийн шоуны хот болсон  Las Vegas хотын  “ Bellago Hotel”–н “ О “ шоуны,  Монгол уран нугараач охидын үзүүлбэрүүд , дэлхийд биширэн гайхагдсаар байгаа нь  бахархууштай  билээ. Энэ амжилтыг олоход түүний шавь нар болон,  түүнд амархан байгаагүйн ойлгомжтой. 
Ийнхүү түүний оргилд хүрэх зам, мөрөөдөл нь   8 хан настай жаахан охин байх үеэс эхлэн, амьдралд өнгөрүүлсэн, сайн муу, бартаатай тэмцэл, ухаалаг зан чанар, тэвчээр хатуужил, нийгмийн хүнд бэрх цаг үе, зэмлэл шийтгэл, баяр баясгалан гээд ,тойроогүй өнгөрөөгүй өдөр  бүр, түүнд ажилдаа дуртай байх, амжилтын гол гарц ,үүд хаалга нь нээгджээ.



Ингээд та бүхэндээ: Канадын “ Нарны циркийн “ багшаар ажиллаж  байгаа      Жамьянгийн   Эрдэнэчимэгийг    Монголын  Эмэгтэйчүүдийн  Хөгжилийн сан-ын  ” Бахархал ” буландаа  анхны зочиноор урьж байна.

 


Жамьянгийн Эрдэнэчимэг.

mongoliancicrus1957- онд УБ хотноо төрсөн.
1975- онд Нийслэлийн 7-р сургуулийн 10- анги төгссөн.
1980- онд МУИС-ын орос хэл утга зохиолын ангийг төгссөн.
1968-1990 онд Монголын циркийн жүжигчин.
1990-1997 онд Францд  гэрээт жүжигчинээр ажилласан.
1997-2011 онд одоог хүртэл Канадын “ Нарны циркд “ багшаар ажиллаж байна.

Тэрээр бага насандаа Үсэглэлийн баяраар  ангийн багшийнхаа ширээн дээр уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэнээр, тэр хүний циркийн нугараач, урлагийн хүн болох зам нь нээгджээ. Циркийн уран нугараач  Т.Цэнд-Аюуш багшид шавиар орж,1968 онд анхны тоглолтоо хийж, 1969 оноос 300 төгрөгний цалинтай дагалдан жүжигчин болсноор, тэр үеийн алдар цуутай Данзан, Содном, Цэнд-Аюуш, Норовсамбуу гуай гэх олон сайхан жүжигчидтэй хамт ажиллаж, хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх нь бяцхан охины ажилдаа дуртай, амьдралдаа идэвхтэй болох зам мөрийн эхлэл байжээ.
Энэ их ажлын хажуугаар  хичээл номондоо анхаар ч,шамдан суралцаж , шүлэг унших, дуулж бүжиглэхийн зэрэгцээ,уран сайхны гимнастикаар нууцаар хичээллэдэг байв. Нэг өдөр багш нь гимнастикаар хичээлэлдгийг, мэдээд уран нугаралт, гимнастик       2-ын нэгийг л сонго гэж хэлснээр уран нугаралтаа сонгох болжээ. 1972 онд  Шинэ цирк ашиглалтанд  орж, Норовсамбуу багштай хамт нэг өрөөнд орсондоо хязгааргүй их баярлаж , Тэр үедээ л  олонд танил болсон  18 хан насандаа  гавьяат жүжигчин цол хүртсэн,  МУИС-ын англи хэлний ангийг онц дүнтэй төгссөн , Норовсамбуу багш миний хувьд мөрөөдөл минь байлаа. Тэр багш шигээ болохыг цаг үргэлж хүсч , МУИСын орос хэл утга зохиолын ангид 1975 онд элсэн суралцаж эхэлсэн.

mongoliancicrus01973 онд анхны хос нугаралтыг Т.Цэн-Аюуш багш  Л.Наранцэцэг бид хоёрыг бэлтгэж,  гаргасан тэр үеээс эхлэн Монголын уран нугараачид, Дэлхийн тавцанд үнэлэгдэж эхэлсэн юм.  Энэ тоглолтоос хойш алдар нэр өсч байсан ч гэсэн, МУИС-д сурах хөнгөлөлт гэж үгүй, заавал ном дүрмээр нь, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлэхийн тулд , Зил-130 машины тэвшинд дээр суух, Паз автобус, галт тэрэг, онгоц аль тааралдсан унаагаар л явах,  18 аймгаар заавал тоглосон байх,тухайн аймагтаа тоглолт эхлэхээс өмнө өөрсдөө билетээ зарах, таслаж оруулдаг байв. Эрүүл мэнд, бие хаа нуруугаа хамгаалах гэсэн ямарч төсөөлөл байхгүй, өөрсдийгөө  ийм асуудалдаа үүртэж, түүртэж, зовж зүдэрч байна гэж бодож ч байсангүй, уран бүтээлээ ард түмэндээ хүргэх л бидний туйлын зорилго байлаа..
Мөн сайн уран бүтээлчдийг МАХН-ын гишүүнээр элсүүлэн, ганц уран бүтээлийн чадвараар биш, улс төрийн лекц, семинарт хамрагдсан ирц, хяналт шалгалт, ажлын хажуугаар, орчуулга хийх, бичиг цаастай зууралдах гээд ,аливаа юманд ном журмаар нь хийх гэдэг,эцэг,эхийн минь зааж сургасан хүмүүжил , амжилтанд хүрэх алхмын нэг байсан гэж боддог юм.
Сайхан мэдээ сонсч урам орохын хажуугаар, буруугаар бодож улс орны хараа хяналтанд өртөх, хавчигдах зүйл биднийг бас тойроогүй юм.
1979 онд МУИС-ын орос хэлний ангийн оюутнууд,ОХУ-д дадлага хийдэг байлаа. Свордлавск хотод сурч  байх үед ,Москва хотноо Монголын хос нугаралтын үзүүлбэрийг Латин -Америкийн  төлөөлөгчид үзээд, хос нугаралтын үзүүлбэрийг, Олон улсын циркийн тоглолтонд урьж байсан. Харин энэ урилга бөөн асуудал  үүсгэж, Социалист Монгол улсын уран нугаралтыг анх удаа   хөрөнгөтөн империалист гүрэнд  худалдааны шугамаар тоглох болсон нь бөөн л юм болж байлаа. Бид 2-ын энэ үзүүлбэрийг явуулахын тулд Соёлын Яамны  уран сайхны зөвлөл, МАХН-ын ТХ-ны  Үзэл суртлын хэсэг, НАХЯ-ны төлөөлөгч гээд их олон байгууллагаар шийдэгдэж байж нэг зөвшөөрөгддөг байлаа. Бидэнд нэг испани хэлний орчуулагч бүсгүй, хяналтын албаны хүмүүсийг хамт томилсоны эцэст гэрээний дагуу анх Латин-Америкийн Олон улсын циркт тоглох болсон юм.. Залуу байсан болоод ч тэрүү гарч орох эрхгүй, тоглолтоо дуусаад  л орчуулагч, хянагчынхаа хараанд байнга, хүнтэй ч харьцах эрхгүй  өрөөрүүгээ орно. Иймэрхүү замаар Уругвай, Бразил, Аргентин  орнуудаар 6 сарын хугацаатай өдрийн нэг тоглолтонд $200 ын гэрээтэй, гэтэл өдөрт 2-3 тоглолтонд өдрийн  $20 авдаг байлаа. Үүнийгээ хүргэх гэж хоолоо хэмнэж гэрийхэндээ л юм авах гэж зарцуулдаг байв.
Олон улс орноор тоглолт хийж явах үедээ ,Монгол улсынхаа нэр төрийг гаргаж явдаг нь урлагийн бидний нэр нүүр байлаа. Тэгж ажиллаж байх тусам биднийг хэлмэгдүүлж, хөрөнгөтөн орноор тоглолт хийсэн үед янз бүрээр хандаж ,тандах зэрэг асуудлаас болж гадаадад ажиллах эрхээ 3 жилээр хүртэл хаалгаж байсан.удаатай.   Миний зорилго “ Элдэв юманд санаагаа зовоолгүй ,уран бүтээлээ сайн хийж “өөрийн нэрээ олж авах л гол байлаа. Тэгээд ч би улам их хичээж, 1983 онд Кубын олон улсын уралдаанд оролцож тэргүүн байрын шагналыг авчирсан, энэ амжилтын минь талаар хэн ч юу ч дугарсангүй. Удалгүй би ч нөхөрт гарч хүүхэд төрүүлээд, 14 хонгийн дараа ,УБ хотын 50 жилийн ойн баярын бэлтгэл сургуульдаа орж ,1985 онд Москвад болсон Дэлхийн залуучууд Оюутны 12-р их наадамд оролцож, энэ наадмын дараа Герман руу 3 сар ажлаар яваад,тэндээсээ шууд Монтекарло-гийн их наадамд явсан. Хүүгээ өөрөө ч өсгөж чадалгүй, улс орныхоо төлөө хувийнхаа амьдралаа  хүртэл золиослож байлаа. Циркийн жүжигчидийн мөрөөдөл болох, биднийг Монтекарло наадамд тоглож байхад , Монакагийн хаан үзэж байсан юм. Энэ наадамд оролцсон Монголын циркийн жүжигчид анх удаа оролцож байгаа нь хамгийн том нэр хүндийн асуудал байв. Л. Наранцэцэг бид 2 энэ наадмаас тусгай шагнал хүртэж,энэ шагнал нь маш гоё гоёмсог цом, казинод 6 сар тоглох эрхийн бичиг дагалдан ирсэн байсан. Ийм том шагнал авсан гэж, Москва хотын циркийн дарга нь бахархалтайгаар баяр хүргэж байхад, Монгол эх орондоо ирээд, магтуулах нь бүү хэл, Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр орж алт, мөнгө авахгүй яасан юм, гэж зэмлүүлэн шагналыг минь юман чинээд тоохгүй байсанд үнэхээр урам хугарч байсан удаатай. Тэгэх тусам улам хүчтэй техниктэй, шинэ трюкээр хичээлэх санаа төрж, хамтрагчаа сольж шинэ санаагаа хэрэгжүүлэхэд бэлтгэж эхэлсэн. Энэ үед монголын циркд өрсөлдөгч нар олон болсон, нас маань ч явж байсан, туршлага ч нилээд суусан, хэн чадаж байгаа нь мэргэжлээ үргэлжлүүлэн хадгалах ийм лүе тулгараад байлаа.

mongoliancicrus1Шинэ хамтрагчаар Тунгалагтай бэлдэж анхны шинэ трюктэй номероо 1978 онд Москвад тоглосон нь нилээд амжилт олж, үзэгчидийн сэтгэлд хүрсэн гайхамшигт номерт орсноор “Советская цирк и эстрада” сонины 5-р дугаарт  “Монголын  циркийн номерт Ж. Эрдэнэцэцэг, Н. Тунгалаг” нарын хос нугаралтын техник трюктэй номер төгсгөлийн хэсэг, гайхамшигтай санаанаас гарамгүй, давтагдашгүй үзүүлбэр, олон улсын циркийн хосгүй бүтээл, дэлхийн циркийн  урлагийн түүхэнд гайхагдах юутай ч зүйрлэшгүй бүтээл байлаа гэж бичигдэж байв.
Урлагийн хүний нэг асуудал нь 20 хон жил ажиллаад тэтэгэвэртэй гардаг, яг хийж бүтээж хөдөлмөрлөж эхлэж байх үедээ ,насны тэтгэвэрт  гарахад харамсалтай санагддаг. Тийм амьдралд өртөхгүйн тулд тэмцэж ирсээр байв. Намайг гадаадад тоглолтоор яваад ирэхэд, та тэтгэвэртээ гарах боллоо гэдгийг сануулсаар байсан.1990-д онд  Монголд ардчисан хувьсгал эхэлчихсэн, зарим урлагийн газрууд эл хуль бочихсон, 20 жил ажиллсан миний хувьд хийх ажил олдохгүй гологдсон хүн байлаа.
Нэг өдөр харин Лондон-с Ж.Эрдэнэчимэгийг хамтрагчтайн урьж ажилуулах гэрээ ирсэн, энэ үед ,би Монголд байх байр суурь байхгүйгээ мэдэж байсан болохоор, буцаж ирэхгүй гадаадад үлдэнэ гэж шууд хэлсэн тэд ч зөвшөөрсөн юм. Гэрээт хугацааны дараа хамтрагч маань буцаж би Лондонд үлдэж тэр хооронд танил жүжигчинийхээ гэрт дадлaга сургуулиа хийсээр,видео бичлэг, материалаа гадаадын циркийн агентлагуудад явуулсаар байлаа. Ингэж зүтгэснийхээ хүчинд Герман улсад тоглохоор боллоо. Гэрээтэй хугацаандаа Германаас Малайзад тоглоод буцах гэтэл визний асуудалтай  байснаас болж, Малайзаас Франц руу гарч, тэндхийн циркт гэрээт жүжигчинээр 1990-1997 он ажиллах болж         Европ, Ази, Латин-Америкийн орнуудаар циркийн, телевизийн,сабарет тусгай тоглолтуудад оролцон тоглож байлаа. Франц-д байх үедээ Канадын “Нарны циркт”багшаар ажиллах хүсэлтээ уйгагүй илгээсээр байсан. 1997 онд Америкаас хариу ирж Лас-Вегас хотод нээгдэх,  Канадын  Монераль хотын “Нарны циркт” багшаар ажилах болж, Монголоос 4 охин тус циркт нугараачаар шалгарч ирсэн, Д.Энхжаргал, Д.Намчинханд, Г.Сараанаа, Т.Энхээ нарын 14-16 насны охидтой хамтарч ажиласаар 13  жил өнгөрсөн байх юм. Бид анх уулзсан цагаасаа эхлээд л 6 сарын хугацаанд бэлтгэл сургуулиа хийж    1998 оны 1 сараас эхлэн тоглолтоо эхлсэн. Одоо Лас-Вегас хотын “ О” шоуны охидын усанд нугарах үзүүлбэрийг, Монголын 5 охид нугарч үзүүлснээр, тус шоуны шилдэг үзүүлбэрээр 13 дахь жилээ болж байна. Тэрээр багш хүн ч гэлээ шавь нартаа үлгэр дууриал болж, урлагт насны хязгаар байдаггүйг харуулсаар, саяхан болсон хөгмийн зохиолч агсан, З.Хангал гуайн “Аяны шувуу” уран бүтээ.лийн тоглолтонд хос нугаралтаа үзүүлсэн нь, үзэгчидийн сэтгэлд Ж.Эрдэнэчимэг оролцож байна, гэдгээр олны сонирхолыг татаж байсныг харахад, бахархах сэтгэл төрж байлаа.
Түүний шавь нараас 2007 онд Америкийн залуу циркчидийн фестивальд оролцож 1,2-р байрыг, 2009 онд Олон улсын уран нугараачидын тэмцээн Лас-вегас хотноо зохион байгуулагдахад   1.2-р байрыг тус тус эзэлж, Монголын уран нугаралтыг дэлхийд сурталчилаж, хөгжүүлэх үйл хэрэг нь миний хийх ёстой ажил юм гэж ,тэрээр эгэл даруу зангаар хөдөлмөрлсөөр байна.
Ж.Эрдэнэчимэг багш болон түүний шавь нар нь Дэлхийд алдартай  Лас-вегасын  шоунд өөрсдийн орон зайг эзэлэнэ, нэр хүндтэйгээр Монголын нугараач охид гэж цуурайтуулж байгааг сонсоход, бахархахын аргагүй Монгол омогшил төрж байгаагаа нуух юун.
Ж.Эрдэнэчимэг эгчийн 46 жилийн  туршид ажилласан,  уйгагүй хөдөлмөрийн  үр шим , өнөөдөр дэлхийн алдар цуутай циркийн уран нугаралтын багшаар ажиллаж, нэр төртэй авч явах , амжилт нь шулуун байгаагүй, бартаат замыг туулж өнгөрүүлсэн амьдралаасаа сурсан туршлага, тэсвэр хатуужлын үр дүн нь амжилтанд хүргэжээ.

1.Хүүхэд насны.сурагч байх үеэсээ эзэмшсэн мэргэжлийнхээ оргилд хүрэх зорилгийг өмнөө тавьж ирсэн, дасгал сургууль, бэлтгэлд ирэх цаг хувиарийг зөв зохицуулж,түүндээ  бие болон сэтгэлийн  сахилга батыг нарийн чанд уялдуулж сурсан, дэг журам, хүмүүжил.
2. Урлагийн болоод спортын ямарч төрлийн мэргэжлийг сурч эзэмшихэд шантрах ,хийж чадахгүй байх гэсэн бодлоосоо болж замын дундаас ухрах, бүр мөсөн орхих үе тулгарч байсан, энэ бэрхшээлийг л давж туулах чадварыг эзэмшсэн байх,өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй байж, бүтэхгүй зүйлийг бүтээх хүртэл, болохгүй юмыг болгохын төлөө уйгагүй хөдөлмөрлөх нь  амжилтын гол түлхүүр юм.
3.Үргэлж урагшаа тэмүүлж,эрэл хайгуул хийж шинэ санаагаар уран бүтээлээ баяжуулах.. гэх мэт зарчимыг баримталсаар ирсэн байна.
Дээрхи зарчимыг баримтлаж, өөрийн шавь нар, ирээдүйн уран бүтээлч залуу үеийхэндээ арвин туршлага, хөдөлмөр, авьяасаа харамгүй хайрласаар  байгаа энэ эмэгтэйгээр Монгол улс

Ж.Эрдэнэчимэг  багш таньд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд, урлагийн  Янжинлхам бурхан таныг ивээх болтугай гэж ерөөе.


Мэдээлэлийг Орлоо.сом нийтлэлч, Г.Галбадрах гуайн ярилцлагаас түүвэрлэн, өөрийн товч намтар, сэтгэгдлээс нь оруулав.

Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн сангийн Соёл урлаг, зохицуулалтын ажилтан М. Сэмжид.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино