Б.Мөнгөнчимэг

Хэвлэх
PDF

Mungunchimeg-3Балетийн төгөлдөр хуурч

2001 - одоо хүртэл:  Joffrey Ballet  компанид төгөлдөр хуурч

Tөгөлдөр хуурч дуучин,  эсвэл хамтран тоглож буй хөгжимчнөө сонсож, тааруулж тоглодог. Балетийн төгөлдөр хуурч аялгуу эгшиг сонсохгүйгээр бүжиглэж байгаа хөдөлгөөнийг харж, уг хөдөлгөөндөө тохируулж тоглоно.Тийм болохоор нилээд ялгаатай. Мөн хөгжмийн асар их баярлаг сантай байх хэрэгтэй. Яагаад гэвэл, дасгалын явцад ямар ч хөгжим хэрэг болж магадгүй. Багш болгон өөр, дасгал болгон өөр өөр. Нэг дасгал 1 цаг 30 минут байдаг, нэг хөдөлгөөнд дунджаар 5 минут зарцуулна гэж бодоход хичнээн хөгжим хэрэгтэй болох вэ? Тийм болохоор бэлэн мэдэж байгаа хөгжимнөөс гадна, шууд зохиож тоглох шаардлага гардаг.  Бодох хугацаа их байхгүй, багш хөдөлгөөнөө үзүүлж байх хугацаанд л, хөгжмөө бодож олсон байх ёстой. Их л хурдан сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Ийм мэтчилэн нарийн ялгаа их бий. Хөгжмийн сургуулиудад дуучинтай болон хөгжимчинтэй яаж хамтарч тоглох вэ? гэдгийг заадаг тусгай хөтөлбөр бий. Гэтэл бүжигт яаж тоглох тухай хаана ч заадаггүй. Энэ болгоныг ажил дээр гарч байж л сурч байлаа. Тийм болохоор би, одооны залуу хөгжимчдөд энэ бүхнийг зааж, хэлж өгөх юмсан гэж их боддог юм.

Америкийн Цагаачлалын Байгууллага жилд хэд хэдэн хүнд өөрийн шагналаа өгдөг юм билээ. Америкт цагаачилж ирээд их амжилт гаргасан, нээлт хийсэн, өөрөөр хэлбэл Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг шагнал. 2004 онд Чикагод 4 хүнд энэ шагналыг олгосны нэгд нь би багтсан. Энэ үнэхээр санаандгүй зүйл болсон. Яг шагнал гардуулах арга хэмжээнд оролцохдоо багагүй сандарсан. Гэвч хөтлөгчийн хүсэлтээр, тэр арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст зориулж "Шопены 7-р вальс"-ийг тоглосон . Энэ бол их хүндэтгэл байлаа.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино