Бидний сүлд дуу

Хэвлэх
PDF

"Орчлонгийн Сайхан Бүсгүйчүүд" дуу төрсөн түүх (Цэцэ)

Монголын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан нь дуучин Цэцэгээс сүлд дуу зохиож өгөх хүсэлт гаргасны дагуу энэхүү дуу төрсөн билээ.

Энэхүү уянгат аялгууг зохион дуулсан Цэцэдээ баярлалаа!

Дууны үг

Орчлонгийн Сайхан Бүсгүйчүүд

Үзэсгэлэн гоог чинь шүтэж амьдаръя
Өвдөг сөгдөн цэцгийн баглааг өргөн баръя
Өвөрт минь дулаацаж надтай хамт байгаач
Энгэрт минь тэврүүлж бүжгийн аянд найгаач

Бүсгүй хүн агуу хайрын бэлгэ тэмдэг
Бүсгүй хүн байгаль дэлхийг чимдэг
Танхилуун биеэс нь анхилуун үнэр
Түнэр харанхуйг гэрэлтүүлэгч

Бидний ээж, бидний эгч, бидний хайртай бүсгүй
Бурханаас өгсөн бэлгийг бид нар гомдоох ёсгүй
Хийсэн үйл нь уран хэлсэн үг нь цэцэн байдаг
Хэмжээлшгүй агуу хайрын тэд эзэн байдаг

Бүсгүй хүний хоолой бүүвэйн дууны уянга билээ
Бардам боловч тэдний сэтгэл нь уян билээ
Үзэсгэлэн гоогоороо эрийг эзэмдэгч
Үхсэнч сэхсэнч үргэлж үнэнч

Тэдний хийсэн хоол сүлсэн цай нь сайхан
Тэргэл сар шиг туяарах царай нь сайхан
Савx шиг хуруу сайхан нуруу туруу вэ
Сайхан төрсөн бүсгүй минь хэний буруу вэ

Урт сайхан хөлтэй уужим сайхан ташаатай
Хөлдөө дуфьлтай богино юбкатай
Нар шиг халуун надад хүрвэл гал гарна
Улаан уруулаас нь зөгийн бал гарна

Намирсан үс уруул нь час улаан
Нарийн бэлхүүс нь эрчүүдийн харцыг булаана
Дөнгөж төрсөн хүүхэд шиг арьс нь эмзэг
Үзэсгэлэнтэй өргөстэй сарнай цэцэг
Халуун хоол идүүлж халуун хөнжилд унтуулж

Далай шиг их хайр халамжинд умбуулж
Бүсгүй хүн үгүй бол хатаж үхнэ
Зулын гол болж би шатаж үхнэ
Зөрөөд өнгөрөхөд зүрхийг минь зүсдэг
Толгойноос чинь хөл хүртэл бүгдийг хүсдэг

Би бол загас чи бол голын ус
Би бол судас чи бол урсах цус

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино