Монгол Бүсгүйчүүд

Хэвлэх
PDF
Үзэсгэлэнт сайхан царайгаар нь Монгол өөрөө гоёж байдаг
Өөдөсхөн жоохон үрдээ Бурхан шүтээн нь болж байдаг
Үхэвч үрдээ хорогдох тэнүүлч сүнс
Үрийн бодолд мөнхөд орших амьд шүтээн
Сүүн цагаан сэтгэлд нь Уулс хүртэл бөхийиж байдаг
Сэвгүй цагаахан царайнд нь Эрчүүд сөхөрч байдаг
Бүсгүй хүн бүлээн нулимс
Бүтэн хайр хүссэн өр нулимс
Амиа хувааж амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл
Алагхан үрдээ ая оруулсан өрөөлийн тасархай
Энгэрийг нь дагаж сүү урссан
Сүүг нь дагаж хайр урссан
Эрчүүлийн хорвоог илж урссан
Эргээд сүлж урсах сүүн гол минь
Ариун бүхний эхлэл бурхан зураг минь
Амь даасан хүн заяа минь
Тэнгэрлэг бүхний дээд бүсгүй сэтгэл минь
Тэвчээр хатуужлын туйл ижий тэнгэр минь
Ганцхан гүнд нь гал байдаг
Гарынх нь илчинд нар байдаг
Бүсгүй заяа түшсэн эрчүүл уяхан байдаг
Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг
Сэтгэл зүрхээрээ онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн
Санахын төдийд нулимс мэлтрэм хайрын тэнгэр
Бүсгүй минь та бурхaны хүн
Тэнгэр газрын хооронд нар болон гэрэлтэж
Тэнгисийн шуургыг ч номхотгон гоо үзэсгэлэнгээрээ дагуулж
Тэрлэгэн дотроо өлгийдөн бүүвэйн дуу аялаж
Тэсгим хүйтнийг ч бүлээцүүлэн хайрандаа уяруулсан бүсгүйчүүд минь ээ
Үлгэрийн юм шиг гайхамшигыг та нар минь л бүтээдэг
Үүрийн таван жингээр ч нойроо хугаслан үрээн гэдэг
Үйтэн хуараар гоёсон бүсгүй заяат Монгол охид минь
Үргэлж та нарынхаа халуухан хайранд чинь шатаж явдаг юмаа
Бүсгүй аалиараа бидний сэтгэлийг уярааж
Бүүвэйн дуугаараа орчлонгийн хатууг зөөллөж
Бүрэнхий үдшээр ч гэрэл цацруулан ирэх
Бүсгүйчүүд минь та нар энгэр газрын цэцэгсээ
Энгүй их хайрандаа өлгийдөн өсгөж
Элбэрэлт их ачлалдаа багтаан нялхруулагч
Эгэл гоо үзэсгэлэнт талын Монголын бүсгүйчүүд минь
Энэрэлт бурхан ч гэсэн та нарын минь өмнө сөгддөгөө
Цацрах нарны туяанд гоо үзэсгэлэнг харуулж
Цайны дээжээ өргөн орон дэлхийдээ залбирч
Цаг нарыг ч умартан биднийхээ төлөө бүхнээ зориулсан
Цайлган сэтгэлт бүсгүйчүүд минь та нар бүгд бурхадаа
Бүсгүй минь та ихэмсэг бай Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл Бүдэрч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцxан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай
Элгээ тэвэрч бодол уралдуулж
Эмзэг сэтгэлдээ бүү гашил
Ямар ч vед эрхэмсэг бай
Ядуу хоосон , баян ч бай
Яадгаа алдсан тарган ч бай
Ясан хэдрэг шиг туранхай ч бай
Ялгаа байхгүй ихэмсэг бай
Яг одоо дураараа аашил
Янхан гэж дуудсан ч бүү цоч
Ялгуун бөгөөд тэнгэрлиг орш
Янаг болоод тачаангуй дурла
Ямагт харц дээгүүр алх
Яадаг ч бай өөрийнхөөрөө үлд
Уулга алдхад чинь
Эрчvvд сөхөрмөөр
Уян наалинхай эрхэмсэг бай
Уруул давсан vгэнд чинь хотолоороо уярхаар
Уянгалаг болоод тэнгэрлэг орш
Урд чинь би өвдөг сөхрөе
Унаган биеэрээ харцыг минь булаа

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино