Амьдрал

Хэвлэх
PDF

Алсад ч тэр, дэргэд ч тэр очиж үзээгүй газар өчинөөн
Алгаараач  харцаараач, мэдэрч үзээгүй цэцэгс өчинөөн
Алдсанаа ч мэдэлгүй, будилж очисон учирал зөндөөн
Амьдралд авч болдоггүй зүйл хичнээн олон байдгийг сана

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл
Амьдрал бол хайр, тиймээс хайрла
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул
Амьдрал бол оньсого, түүнийг олж таа
Амьдрал бол аз жаргал, түүнийг мэдэр
Амьдралыг хойш тавьсаар байтал, тэр өнгөрөн оддогийм.
Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол билэг
Харин маргааш бол, боломж байж болох юм
Юм, юм болоод өнгөрнө л биз, Хүн шиг бай
Юм ,юм болж байхад ч гэсэн, Хүн шиг бай
Үмх мах ,талхны захаар хооллох гуйлагчинаас
Яагаад боож үхдэггүйг нь асуу?
Цоорхой гуталтай цасан дундуур туучих ядуу хүүгээс,
Яагаад амиа хорлодоггүйг нь асуу?
Амьдрал бол ийм л үнэ цэнтэй зүйл
Өнгөрснийг өөрчилөх боломжгүй ч гэлээ,
Маргаашыг өөрчилж болдог юм.
Үхэх өвчинд нэрвэгдээгүй л бол хүн шиг бай
Гэвч, үхэх гээд хэвтэж байхдаа ч гэсэн хүн шиг байхыг сайтар бод
Амьдрал чинь, төгсөөгүй, хүн шиг бай
Амьдрал  төгсөж байхад ч гэсэн ,хүн шиг бай
Бүх зүйл дууссан хойно ч гэсэн
Ирээдүй ямагт  үлддэгийм, хүн шиг бай
Бид энэ ертөнцөд юутай ирсэн юм ,
Бид энэ орчилонгоос юуг авч явах юм бэ
Энэ орчилонд ирсэн шигээ ядуугаараа одохгүйн тул эгэлхэнч гэсэн
Энэ хүн төрхөө  нээж ол, нэр төрөө унгалгүй сайхан амьдар
Өтлөөд үхэхийн цагт харамсах зүйлгүй байна гэдэг
Дахиж төрснөөс өөрцгүй сэтгэл хангах агшин байдаг.
Гэрэл гэгээтэй, аз, жаргалтай өдрүүд олон байна.

Ж. Оюунбат

 

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино