Бүүвэйн дууны домог

Хэвлэх
PDF

buuveiЭрт цагт нэг хааны хоёр хүүхэд байжээ.Нэг өдөр тэдний нэг нь: Би уг нь хаан язгууртай хvн юм гэнэ билээ. Миний эцэг дайнд яваад, ах бид 2 эцгээсээ төөрчээ.Тэгээд бид хоёул амьдарч ах минь ан агнадаг байлаа. Манай нутгийнхан миний ахыг “Зээрэлдээ мэргэн, зээрэн зугсуу” гэдэг байж. Би, ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд халамжит бэргэнээ хийхсэн гэж боддог байлаа. Энэ бодлоо ахдаа хэллээ. Ах маань тэнгэрийн отгон дагинатай гэрлэв. Надад сайхан гэр барьж өглөө. Би гэртээ торго дурдам дэлгэж, цэцэг навч хатгаж сайхан жаргаж байлаа. Нэг өдөр ахыг анд явсан хойгуур би, бэргэнтэйгээ алтан шагаа амандаа нууж тоглох болов.

 

 
Бэргэн өөрөө зээрийн шагай залгиж vзvvлээд, надад аргалын шагай авч өгөөд -Харагдахгvй болтол залгиж нуу гэв. Би тvvнийг залгиад, хоолой дээрээ тээглvvлээд гаргаж чадсангvй ухаан алдахад, бэргэн маань авдарт хийгээд голд урсгажээ.
Гэтэл тэр авдрыг голын адагт суудаг хоёр ядуу хvн олж аваад, миний хоолойноос аргалын шагайг гаргаж аваад намайг амьдруулжээ. Ингээд энэ хааныд хvргэж өгсөн гэнэ. Тэгээд би эднийд ирж Буурал мэргэнтэй танилцаж гэр бvл болоод хvvтэй болсон юм. Миний хvv бол Хараадай хааны ач хvv, Хариутган тайж буюу Зээрэлдээ мэргэн, Зээрэн сугсууны зээ дvv, Буудал мэргэний vр, Будаг шагаа хvv юм гэж хэлжээ. Энэ vгийг сонссон настай зарц авгай, Будаг шагаан эхийг Хараадай хааны төрсөн охин болохыг сая мэдэв. Тэгээд нэг өдөр зарц авгай Хараадай хааны гадаа очиж Будаг шагайг бvvвэйлж суухдаа:

Хараадай хааны ачлаа бүүвэй бүүвэй бүүвэй
Хариyтган тайжийн дүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэлдэй мэргэний зээлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэн сугсууны дүүлэй бүүвэй бүүвэй бүүвэй
Бyyдал мэргэний үрлээ бүүвэй бүүвэй бүүвэй
Бyдаг шагайн хvvлээ бүүвэй бүүвэй бүүвэй гэж аялан дуулжээ.

Энэ vгийг сонссон Хараадай хаан тэр авгайтай уулзаж хамаг учрыг мэдээд төөрсөн охин, ач хvv хоёртойгоо уyлзжээ. Yvнээс хойш Хараадай хааны албат олон нь энэ дууг ачийн бат хэлхээ болгон дуулдаг болсон гэдэг домогтой.

Спорт, эрүүл мэнд

sport & health
Идэвхитэй амьдрал, Золбоотой хүмүүс

Боловсрол

education
Мэдлэг хэн ч хулгайлж үл чадам хүчтэй

Урлаг Соёл

art & culture
Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг шийдлүүд

Хоол, хүнс тэжээл

art & culture
Эрүүл биед саруул ухаан оршино